Тусгай нислэгээр өчигдөр ирсэн зургаан оюутнаас коронавирус илэрчээ
Москва-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр өчигдөр ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаан оюутнаас коронавирус илэрчээ. Мөн энэ сарын 13-нд ирж тусгаарлагдсан нэг оюутны давтан шинжилгээ эерэг гарсан байна.
ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр 248 хүнд шинжилгээ хийхэд долоон хүн ийнхүү халдвартай гарчээ.
Мөн "СОVID-19"-өөр өвдсөн зургаан хүн эдгэрч, өнөөдөр дараагийн шатны ажиглалтад шилжсэн байна. Тэд ОХУ-аас ирсэн Цэргийн сургуулийн оюутнууд бөгөөд 14 хоног эмчлүүлжээ.
Ингэснээр манай улсад “COVID-19” халдварын 148 тохиолдол бүртгэгдсэнээс 43 хүн эдгээд байна. Эмчлүүлж буй 105 хүнээс 100-гийнх нь биеийн байдал хөнгөн, 5 өвчтөн хүндэвтэр байгаа аж.
Түүнчлэн өнөө өглөө Алтанбулагийн боомтоор орж ирсэн 340 иргэнээс 40-ийг нь ХӨСҮТ-д тусгаарласан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.