Ираны түлш тээвэрлэсэн гурав дахь хөлөг онгоц Венесуэлд хүрчээ

Ираны түлш тээвэрлэсэн гурав дахь хөлөг онгоц Венесуэлд хүрчээ

 Ираны түлш тээвэрлэсэн гурав дахь хөлөг онгоц Венесуэлийн усан орон зайд хүрсэн тухай Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгджээ.

“Ираны ард түмэн, Ерөнхийлөгч Хасан Роухани, шашны тэргүүн аятолла Али Хаменеи нар эв нэгдэлтэй, зүрх зоригтой байж, бидэнд туслахад бэлэн байгаад нь дахин талархал илэрхийлж байна. Үүний ачаар түлш болон нефть боловсруулах үйлдвэрийг сэргээхэд шаардлагатай материалуудыг тээвэрлэсэн 3 хөлөг онгоц Венесуэлд хүрчээ” хэмээн тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Түүнчлэн тэрбээр түлш тээвэрлэсэн хөлөг онгоцыг Венесуэлд хүрэхэд нь жил гаруйн хугацаанд саад учруулсан хэмээн АНУ болон Хуан Гуйдо тэргүүтэй Венесуэлийн сөрөг хүчнийг буруутгажээ. “Тэдний энэ үйлдэл нь Венесуэлийн ард түмний эсрэг үйлдэж буй гэмт хэрэг” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.”

Тавдугаар сарын 17-нд Ираны Гадаад хэргийн орлогч сайд Аббас Арагчи Иран дахь АНУ-ын ашиг сонирхлыг төлөөлж буй Швейцарын элчийн сайдыг дуудаж, Венесуэлийг чиглэн хөдөлсөн Ираны нефть тээвэрлэгч хөлөг онгоцуудыг АНУ мөшгөхвий хэмээн болгоомжлуулжээ. Түүнчлэн Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф “АНУ олон улсын эрх тэр дундаа хөлөг онгоцоор явах эрхийг хүндлэх ёстой” хэмээн онцлон тэмдэглэсэн захидлыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришт илгээсэн байна.

Венесуэлд түлшний нийлүүлэлт хийхтэй нь холбогдуулан Ираны эсрэг хориг арга хэмжээ авч, хэд хэдэн хязгаарлалтыг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх боломжийг АНУ-ын эрх баригчид авч хэлэлцэж байна хэмээн “The Wall Street Journal” сонин 5 дугаар сарын 20-нд мэдээлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хэв журам сахиулах хамгаалалтад цагдаагийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж байна 2020-05-27

Африкт халдвар авсан хүний тоо 110 мянга давжээ 2020-05-27

“COVID-19” халдварын тохиолдлын тоо 5 сая 681 мянга давж, эдгэрсэн хүний тоо 2 сая 430 мянгад хүрлээ. 2020-05-27

Тусгай нислэгээр өчигдөр ирсэн зургаан оюутнаас коронавирус илэрчээ 2020-05-27

Сирид цэргийн цуваанд халдсан гэх мэдээллийг няцаав 2020-05-27

Ираны түлш тээвэрлэсэн гурав дахь хөлөг онгоц Венесуэлд хүрчээ 2020-05-27

Аймгийн нийт нутаг дэвсгэрийн 57,9 хувийг тусгай хамгаалалтад авчээ 2020-05-27

АНУ-ын Миннесота муж улсын Миннеаполис хотод Африк-Америк гаралтай эрэгтэйн хүзүүн дээр цагдаагийн ажилтан өвдөглөсний улмаас нас барсан байна. 2020-05-27

Дэлхийн улс орнуудын интернэтийн хурдын чансааг гаргаж, Монгол 75-д оржээ. 2020-05-27

Дэлхийн банкнаас хоёр жил тутамд гаргадаг “Нээлттэй төсвийн судалгаа"-ны 2019 оны тайланд Монгол Улсыг сайшаасан байна. 2020-05-27

Шатахууны үнэ 30 хувиар буурсантай уялдуулж таксины үнийг бууруулах боломжтой. 2020-05-27