Европын хамгийн том хогийн цэгийг гурван жилийн хугацаанд цэвэрлэн,НОГООН ОРЧИН болгоно.

Европын хамгийн том хогийн цэгийг гурван жилийн хугацаанд цэвэрлэн,НОГООН ОРЧИН болгоно.

Европын хамгийн том хогийн цэгийг гурван жилийн хугацаанд цэвэрлэн, ногоон орчин болгох төслийг Олон улсын санхүүгийн корпорац, Австрали, Канад, Швейцарын засгийн газрууд болон Рокфеллерийн сан хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Тодруулбал, Сербийн Белград хотын төвөөс 15 км зайд Винча гэж нэртэй  Европын хамгийн том хогийн цэг байрладаг аж. Сүүлийн 40 гаруй жилд 10 сая тонн хог хаягдлыг уг цэгт хаяснаар хамрах талбай нь нэмэгдэж,  өдгөө хөлбөмбөгийн 185 талбайтай дүйцэх хэмжээтэй болсон аж. Тэр хэрээр байгаль орчинд сөрөг нөлөөллийг үзүүлэх болжээ.  

Тэгвэл хэдэн арван жилийн түүхтэй уг хогийн цэгийг  гурван жилийн дотор цэвэрлэж, хог хаягдлаас гарч буй метан хийгээр эрчим хүч үйлдвэрлэх төсөл хэрэгжих нь ээ.

Уг хогийн цэгт өдөр бүр 600 ачааны машинаар хог аваачиж асгадаг аж.  Тухайлбал, 1500 тонн ахуйн хог хаягдал, 3000 тонн барилгын хог хаягдлыг өдөр бүр асгадаг юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-д халдварын улмаас нас барсан хүний тоо 100 мянга давлаа. 2020-05-28

Дэлхийн хэмжээнд тэргүүлэгч банкууд дижитал шилжилтэд бэлтгэн бизнес загвараа шинэчлэн сайжруулж байна. 2020-05-28

Онцгой байдлын аврагчид 3 хүүхдийн цогцсыг гарган авчээ. 2020-05-28

Онон нэртэй хөхөө Африкаас Монголдоо иржээ. 2020-05-28

Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам-ыг шинэчлэн баталлаа. 2020-05-28

Европын хамгийн том хогийн цэгийг гурван жилийн хугацаанд цэвэрлэн,НОГООН ОРЧИН болгоно. 2020-05-28

“SpaceX”-ийн нислэгийг цаг агаарын улмаас хойшлуулжээ 2020-05-28

Хятадын албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авахыг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ. 2020-05-28

Туркийн Ерөнхийлөгч Истанбулаар дамжуулан суваг барихаар төлөвлөж байна. 2020-05-28

Хятад-Монгол-Оросын эдийн засгийн зурвасын хэтийн төлөвийг хэлэлцэв. 2020-05-28

Хориотой үед загас агнавал нөхөн төлбөр буюу торгууль төлөхийг анхааруулж байна. 2020-05-28