Онцгой байдлын аврагчид 3 хүүхдийн цогцсыг гарган авчээ.

Онцгой байдлын аврагчид 3 хүүхдийн цогцсыг гарган авчээ.

Өсвөр насны 4 хүүхэд өчигдөр 17 цагийн орчим нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт орших тогтсон усанд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарав. Тогтсон ус нь Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн байж. 

Тодруулбал, “Хан Талст” ХХК тухайн газарт тохижилтын ажил хийж, барилгын шороо авснаас хөрсний ус тогтсон байна. Энд хүүхдүүд хөөсөнцөр тавьж хөвж тоглож байгаад осолджээ. Хэргийн газарт үүссэн усан толионд өсвөр насны 10 орчим хүүхэд өчигдөр үдээс хойш тоглож байсан мэдээтэй байна. ОБЕГ-т 16:00 цагийн орчимд 8-12 насны хүүхэд живсэн талаар дуудлага ирүүлжээ. Албан хаагчид газар дээр нь ажилллаж нэг хүүхдийг нь уснаас аварсан боловч яаралтай тусламж үзүүлэх үед тэрээр амиа алджээ. 

Хүүхдүүд Дэнжийн 1000-аас ирж тоглож байгаад осолдсон бөгөөд Онцгой байдлын аврагчид 3 хүүхдийн цогцсыг гарган авчээ. 

Хэргийн талаар өчигдөр орой нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба нар мэдээлэл хүргэлээ.

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба, "Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тавьж байгаа дугуйн замын ажлыг нийслэлээс хянах явцад зөвшөөрөлгүй барилга барьж байсан “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагааг шалгах Ажлын баг байгуулах шийдвэр гаргасан. Энэ дагуу ажлын хэсэг байгуулж, тухайн газарт хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүнг тавдугаар сарын 21-ны Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар танилцуулсан. Шалгалтаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын эргэн тойрон дахь газруудад зөрчил дутагдал маш ихээр илэрсэн" гэв. Өнгөрсөн 7 хоногт тухайн газарт нийслэлийн Засаг дарга очиж, нөхцөл байдалтай танилцан “Хан талст” ХХК-ийн барилгын үйл ажиллагааг зогсоосон аж. 

https://montsame.mn/mn/read/226875

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

kоронавирусний улмаас 100 мянга давсан хүнээ алдаж, олон сая ажлын байраа алдсан АНУ ч өөдрөг таамгийг гаргаж тавьж байна. 2020-05-28

Хүүхдүүдээ нэг удаа чихрээр хуурахаас илүүтэй, эрүүл мэндийг нь дэмжсэн, дархлааг сэргээх хүнсний бүтээгдэхүүн, хэрэглэхийг Эрүүл мэндийн яамнаас уриалж байна. 2020-05-28

НЭР ДЭВШИХ эрхийг хязгаарлах уу?! 2020-05-28

АНУ-д халдварын улмаас нас барсан хүний тоо 100 мянга давлаа. 2020-05-28

Дэлхийн хэмжээнд тэргүүлэгч банкууд дижитал шилжилтэд бэлтгэн бизнес загвараа шинэчлэн сайжруулж байна. 2020-05-28

Онцгой байдлын аврагчид 3 хүүхдийн цогцсыг гарган авчээ. 2020-05-28

Онон нэртэй хөхөө Африкаас Монголдоо иржээ. 2020-05-28

Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам-ыг шинэчлэн баталлаа. 2020-05-28

Европын хамгийн том хогийн цэгийг гурван жилийн хугацаанд цэвэрлэн,НОГООН ОРЧИН болгоно. 2020-05-28

“SpaceX”-ийн нислэгийг цаг агаарын улмаас хойшлуулжээ 2020-05-28

Хятадын албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авахыг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ. 2020-05-28