АНУ-д халдварын улмаас нас барсан хүний тоо 100 мянга давлаа.

АНУ-д халдварын улмаас нас барсан хүний тоо 100 мянга давлаа.

АНУ-д шинэ коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 100 мянга давсныг “Reuters” агентлагийн мэдээлэл харуулжээ. Тус улсад халдвараар нас барсан хүний тоо буурч буйтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагааг сэргээж, хоёр сар гаруйн турш хөл хорионд байсан америкчууд гадуур гарах боломжтой болж байгаа юм.

АНУ-д тавдугаар сард өдөрт дунджаар 1400 орчим хүн халдвараар нас барсан бөгөөд дөрөвдүгээр сард энэ үзүүлэлт оргил үедээ хүрч, 2000-д хүрсэнтэй харьцуулахад буурсан байна. Тус улсад гурван сар орчмын хугацаанд “COVID-19”-өөр нас барсан хүний тоо Солонгосын дайн, Вьетнамын дайн, Ирак дахь мөргөлдөөнд амь үрэгдсэн америк цэргүүдийн тоог давжээ.

Мөн шинэ амьсгалын замын халдварт өвчнөөр 1981-1989 онд ДОХ-ын улмаас нас барсан хүмүүсээс олон хүн нас барж, сүүлийн олон арван жилд улирлын томуугаар нас барсан хүний тоон үзүүлэлтийг давжээ. АНУ-д хамгийн сүүлд 1957-1958 онд томуу өвчний улмаас хамгийн олон буюу 116 мянган хүн нас барсан байна.

“Reuters” агентлагийн мэдээллээр АНУ-д халдвар авсан хүний тоо 1.7 сая давсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт өмнөд нутгийн мужуудад халдварын шинэ тохиолдлын тоо нэмэгджээ.

Дэлхий даяар өнгөрсөн оны сүүлээс хойш халдварын 5.6 сая тохиолдол бүртгэгдэж, 350 мянга гаруй хүн нас баржээ. Сүүлийн үед Өмнөд Америкт халдвар ихээхэн тархаж, Бразил халдварын тохиолдлын тоогоороо хоёрдугаарт бичигдэж эхэлсэн юм.

Халдварын улмаас нас барсан хүний тоон үзүүлэлтийг хүн амтай харьцуулан жагсаавал, АНУ наймдугаарт эрэмбэлэгдэж байгаа бол Бельги, Испани, Их Британи, Итали жагсаалтын эхэнд бичигдэж байгаа ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Коронавирусний улмаас дэлхийн улс орнууд хөл хорио тогтоосон нь эдийн засгуудыг агшааж, сая сая хүн ажлын байргүй болгож байна.. 2020-05-28

“Алтанбулаг” хилийн боомтоор ОХУ-д сурдаг 570 оюутан эх орондоо ирлээ. 2020-05-28

kоронавирусний улмаас 100 мянга давсан хүнээ алдаж, олон сая ажлын байраа алдсан АНУ ч өөдрөг таамгийг гаргаж тавьж байна. 2020-05-28

Хүүхдүүдээ нэг удаа чихрээр хуурахаас илүүтэй, эрүүл мэндийг нь дэмжсэн, дархлааг сэргээх хүнсний бүтээгдэхүүн, хэрэглэхийг Эрүүл мэндийн яамнаас уриалж байна. 2020-05-28

НЭР ДЭВШИХ эрхийг хязгаарлах уу?! 2020-05-28

АНУ-д халдварын улмаас нас барсан хүний тоо 100 мянга давлаа. 2020-05-28

Дэлхийн хэмжээнд тэргүүлэгч банкууд дижитал шилжилтэд бэлтгэн бизнес загвараа шинэчлэн сайжруулж байна. 2020-05-28

Онцгой байдлын аврагчид 3 хүүхдийн цогцсыг гарган авчээ. 2020-05-28

Онон нэртэй хөхөө Африкаас Монголдоо иржээ. 2020-05-28

Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам-ыг шинэчлэн баталлаа. 2020-05-28

Европын хамгийн том хогийн цэгийг гурван жилийн хугацаанд цэвэрлэн,НОГООН ОРЧИН болгоно. 2020-05-28