Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам-ыг шинэчлэн баталлаа.

Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам-ыг шинэчлэн баталлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар дипломат, албан гадаад паспорт эзэмшигчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хадгалалт, хяналтыг чангатгах зорилгоор “Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг шинэчлэн баталлаа.

Шинэчилсэн журмаар дипломат, албан гадаад паспорт эзэмшигч гадаад улсад албан томилолтоор зорчоод буцан ирж, улсын хилээр нэвтэрсэн даруйд паспортыг нь хилийн боомтод хураан авч, ГХЯ-нд хүргүүлэх бөгөөд дараагийн удаа албан ажлаар гадаадад зорчих тохиолдолд эрх бүхий байгууллагын бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн паспортыг түр буцаан олгож байхаар зохицуулав.

Түүнчлэн дипломат, албан паспорт эзэмшигчийн хүлээх үүргийг нэмэгдүүлж, үүргээ биелүүлээгүй албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, тухайлбал, гадаад улсад албан ажлаар зорчиж байх хугацаандаа хууль бус үйл ажиллагаанд оролцох, гадаад улсын хил, гааль болон нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн зэрэг энэ төрлийн аливаа үйл ажиллагаанд холбогдсон тохиолдолд холбогдох хуулийн дагуу төрийн албанаас халах юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

НЭР ДЭВШИХ эрхийг хязгаарлах уу?! 2020-05-28

АНУ-д халдварын улмаас нас барсан хүний тоо 100 мянга давлаа. 2020-05-28

Дэлхийн хэмжээнд тэргүүлэгч банкууд дижитал шилжилтэд бэлтгэн бизнес загвараа шинэчлэн сайжруулж байна. 2020-05-28

Онцгой байдлын аврагчид 3 хүүхдийн цогцсыг гарган авчээ. 2020-05-28

Онон нэртэй хөхөө Африкаас Монголдоо иржээ. 2020-05-28

Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам-ыг шинэчлэн баталлаа. 2020-05-28

Европын хамгийн том хогийн цэгийг гурван жилийн хугацаанд цэвэрлэн,НОГООН ОРЧИН болгоно. 2020-05-28

“SpaceX”-ийн нислэгийг цаг агаарын улмаас хойшлуулжээ 2020-05-28

Хятадын албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авахыг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ. 2020-05-28

Туркийн Ерөнхийлөгч Истанбулаар дамжуулан суваг барихаар төлөвлөж байна. 2020-05-28

Хятад-Монгол-Оросын эдийн засгийн зурвасын хэтийн төлөвийг хэлэлцэв. 2020-05-28