Онон нэртэй хөхөө Африкаас Монголдоо иржээ.

Онон нэртэй хөхөө Африкаас Монголдоо иржээ.

Нүүдлийн шувууны хамгийн алсын нислэгийн рекорд амжилтуудын нэгийг Онон нэртэй хөхөө шувуу тогтоожээ.

Их Британийн шувуу судлаачдын сангийн эрдэмтэд чип байрлуулсан хөхөө шувууг хиймэл дагуулын тусламжтайгаар хянасан байна. Онон Африкт өвөлжөөд өндөглөхөөр Монголоо зорьсон бөгөөд одоогийн байдлаар 12 мянган км нисээд байгаа гэнэ.

Их Британийн шувуу судлаачдын сангаас “Онон бол жирийн нэг хөхөө шувуу. Бид энэ хөхөөг Монголын голын нэрээр Онон гэж нэрлэсэн. Тэр 16 улсын хилийг давж, Энэтхэгийн далай дээгүүр хэдэн мянган км-ийг зогсолтгүй нисэж туулсан. Цагт дундаж хурд нь 60 км байлаа. Гуравдугаар сарын 20-нд Замбигаас гарсан Онон одоо Монголд байгаа” гэж мэдээлсэн байна.


Харин Баян нэртэй өөр нэг хөхөө өвлийг Африкт Килиманжаро уулын дэргэд өнгөрөөгөөд Хятадын Юньнанд очсон байсан. 10 мянган км замыг 14 хоногт туулсан ч Хятадад очоод алга болсон тул эрдэмтэд түүнийг алагдсан байх гэж таамаглаж байгаа гэнэ.

Английн эрдэмтэн Крис Хьюсон “Энэ судалгааны дүнд бид нүүдлийн шувуу ийм хол нүүдэллэдэг, маш хурдан нисдэгийг мэдэж авлаа. Хамгийн гол нь тэд хаашаа нисэхээ маш сайн мэдэж, салхины хүч, хурдыг ч тооцоолж чадаж байна. Коронавирусний улмаас хүмүүс хөл хорионд орж, аялж нисэж чадахгүй байхад шувууд хил хязгааргүй нисэж байгаа нь дэлхий ертөнц амьд хэвээр байгааг харуулж байна” гэж тэмдэглэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хүүхдүүдээ нэг удаа чихрээр хуурахаас илүүтэй, эрүүл мэндийг нь дэмжсэн, дархлааг сэргээх хүнсний бүтээгдэхүүн, хэрэглэхийг Эрүүл мэндийн яамнаас уриалж байна. 2020-05-28

НЭР ДЭВШИХ эрхийг хязгаарлах уу?! 2020-05-28

АНУ-д халдварын улмаас нас барсан хүний тоо 100 мянга давлаа. 2020-05-28

Дэлхийн хэмжээнд тэргүүлэгч банкууд дижитал шилжилтэд бэлтгэн бизнес загвараа шинэчлэн сайжруулж байна. 2020-05-28

Онцгой байдлын аврагчид 3 хүүхдийн цогцсыг гарган авчээ. 2020-05-28

Онон нэртэй хөхөө Африкаас Монголдоо иржээ. 2020-05-28

Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам-ыг шинэчлэн баталлаа. 2020-05-28

Европын хамгийн том хогийн цэгийг гурван жилийн хугацаанд цэвэрлэн,НОГООН ОРЧИН болгоно. 2020-05-28

“SpaceX”-ийн нислэгийг цаг агаарын улмаас хойшлуулжээ 2020-05-28

Хятадын албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авахыг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ. 2020-05-28

Туркийн Ерөнхийлөгч Истанбулаар дамжуулан суваг барихаар төлөвлөж байна. 2020-05-28