Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн анхааралд

Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн анхааралд

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 6 дугаар сарын 08-нд Седней-Улаанбаатар, 6 дугаар сарын 10-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг хийгдэх тул эх орондоо ирэх иргэд дараах шаардлагыг хангахыг анхаарна уу. Үүнд:

- Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.

Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.
- Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхаарах.
- Мөн тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал болох 10.000 төгрөгийг “Авто тээврийн үндэсний төв”-ийн Төрийн банкны 340004009911 тоот дансанд тушаасан байхыг анхааруулж байна.

УОК-ЫН ШУУРХАЙ ШТАБ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Б.Ууганбаяр: Гэрийн тусгаарлалтад байгаа 94 хүнд гэнэтийн шалгалт хийхэд 11 хүн гэртээ байсангүй 2020-06-05

Тусгай нислэгээр ирэх иргэд АТҮТ-д 10 мянган төгрөг тушаасан байх шаардлагатай 2020-06-05

Энэ сарын 8-нд Сидней-Улаанбаатар, 10-нд Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр эх орондоо ирэх иргэд дараах шаардлагыг биелүүлнэ. 2020-06-05

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан 2020-06-06

Дорнын зурхай: Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй хэмээжээ. 2020-06-06

Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн анхааралд 2020-06-06

“G20”-ийн орнууд коронавирустэй тэмцэхэд 21 тэрбум гаруй ам.доллар гаргана 2020-06-06

Нийслэл хотоо ойжуулах ажил эрчимтэй хэрэгжиж байна 2020-06-06

АНУ-ын цагдаа нарын хэрцгий үйлдлийг илчилсэн дүрс бичлэгүүд цацагдсаар байна 2020-06-06

Олон нийтийн газарт амны хаалт зүүхийг ДЭМБ-аас уриалж байна 2020-06-06

АНУ-ын хөрөнгийн биржүүд хурдацтай сэргэж байна 2020-06-06