“G20”-ийн орнууд коронавирустэй тэмцэхэд 21 тэрбум гаруй ам.доллар гаргана

“G20”-ийн орнууд коронавирустэй тэмцэхэд 21 тэрбум гаруй ам.доллар гаргана

 “Их 20”-ийн бүлэг буюу “G20”-ийн орнууд шинэ коронавирусний цар тахалтай хийж буй тэмцлийн хүрээнд эрүүл мэндийн салбарыг санхүүжүүлэхэд 21 тэрбум гаруй ам.доллар гаргахаар болсон тухайгаа албан ёсны цахим хуудсандаа мэдээлжээ.

““G20” нь  уригдсан орнуудтай хамтран  “COVID-19” цар тахлын эсрэг тэмцэлд дэмжлэг үзүүлэх дэлхийн хүчин чармайлтыг зохицууллаа. Өнөөдрийн байдлаар “G20”-ийн гишүүд болон уригдсан орнууд дэлхийн эрүүл мэндийн салбарыг санхүүжүүлэхэд 21 тэрбум гаруй ам.доллар гаргах үүрэг хүлээлээ” гэж мэдэгдэлд дурдсан байна.

“G20”-иос олгосон бүх санхүүжилтийг коронавирусний халдвар цаашид тархахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд, тухайлбал оношилгоо, вакцин гарган авах, коронавирустэй өвчтөнүүдийг эмчлэх болон янз бүрийн судалгаанд зарцуулна.

Өмнө нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага COVID-19-тэй тэмцэхэд шаардагдах хөрөнгийн тал хүрэхгүй хувийг цуглуулсан гэж мэдэгдсэн билээ. Цар тахал эрүүл мэндийн тогтолцооны олон сул талыг илрүүлснийг "G20"-ийн эрүүл мэндийн сайд нар дөрөвдүгээр сард хүлээн зөвшөөрсөн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Тусгай нислэгээр ирэх иргэд АТҮТ-д 10 мянган төгрөг тушаасан байх шаардлагатай 2020-06-05

Энэ сарын 8-нд Сидней-Улаанбаатар, 10-нд Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр эх орондоо ирэх иргэд дараах шаардлагыг биелүүлнэ. 2020-06-05

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан 2020-06-06

Дорнын зурхай: Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй хэмээжээ. 2020-06-06

Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн анхааралд 2020-06-06

“G20”-ийн орнууд коронавирустэй тэмцэхэд 21 тэрбум гаруй ам.доллар гаргана 2020-06-06

Нийслэл хотоо ойжуулах ажил эрчимтэй хэрэгжиж байна 2020-06-06

АНУ-ын цагдаа нарын хэрцгий үйлдлийг илчилсэн дүрс бичлэгүүд цацагдсаар байна 2020-06-06

Олон нийтийн газарт амны хаалт зүүхийг ДЭМБ-аас уриалж байна 2020-06-06

АНУ-ын хөрөнгийн биржүүд хурдацтай сэргэж байна 2020-06-06

АНУ долоо хоногт 2 удаа нислэг хийх зөвшөөрлийг Хятадын авиа компаниудад олгоно 2020-06-06