АНУ долоо хоногт 2 удаа нислэг хийх зөвшөөрлийг Хятадын авиа компаниудад олгоно

АНУ долоо хоногт 2 удаа нислэг хийх зөвшөөрлийг Хятадын авиа компаниудад олгоно

Бээжин, Вашигтоны хоорондох санал зөрөлдөөн худалдааны салбараар зогсохгүй сүүлийн үед агаарын тээврийн салбарт ажиглагдах болоод байгаа. АНУ "Хятадын иргэний агаарын тээврийн онгоцуудын нислэгийг хориглоно" гэж  өмнө нь мэдээлж байсан юм. Тэгвэл АНУ энэхүү шийдвэрээ өөрчилж, АНУ-Хятадын хооронд долоо хоногт 2 удаа нислэг хийх зөвшөөрлийг Хятадын авиа компаниудад олгохоор болжээ.

Тодруулбал, Хятадын иргэний агаарын тээврийн компаниудад  АНУ уруу, Америкаас эх газрын Хятад уруу  долоо хоногт 2 удаа нислэг хийх боломжийг олгоно гэдгийг АНУ-ын Тээврийн Хэлтэсээс мэдээлжээ. Вашигтоны тал байр сууриа ийнхүү зөөлрүүлж байгаа нь Бээжин АНУ-ын төдийгүй бусад гадаадын авиа компаниудын  нислэгийн хоригийг сулруулж байгаатай холбоотой юм байна.

Үүнээс өмнө АНУ-ын зүгээс Хятадын иргэнийн агаарын тээврийн онгоцнуудын нислэгийг 6 дугаар сарын 16-аас бүрэн хориглоно гэж байсан ч энэхүү шийдвэрт өөрчлөлт оруулахаар болсон нь энэ юм. Гэхдээ Хятадын тал агаарын тээврийн хоригоо цаашид сулруулах алхамыг авахгүй бол АНУ, Хятадын авиа компаниудын үйл ажиллагааг бүрэн хориглох арга хэмжээг авахаас ухрахгүй гэдгээ анхааруулсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.