Эрдэмтэд КОВИД-19 эмчилгээнд хэрэглэх хямд өртөгтэй эм олжээ

Эрдэмтэд КОВИД-19 эмчилгээнд хэрэглэх хямд өртөгтэй эм олжээ

Хямд өртөгтэй фамотидин эм бэлдмэлийг хэрэглэх нь КОВИД-19 халдвартай өвчтөнүүдийн эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлж буй нь ажиглагджээ.

Gut сэтгүүлд мэдээлснээр, Германы Файнштейний нэрэмжит Анагаах ухааны судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд коронавирусний халдвар авсан 10 өвчтөнийг судалгаанд хамруулж, фамотидин эмийг өгч байсан байна. Шар хөөрөх өвчинд хэрэглэдэг энэ эмийг өвчтөнүүд 80 мг тунгаар өдөрт гурван удаа дунджаар 11 хоног хэрэглэсэн аж. Эдгээр арван өвчтөн бүгд фамотидин эм ууж эхэлсний дараа биеийн байдал нь сайжирч, нэг хоногийн дараа гэхэд шинж тэмдгийн үнэлгээ сайжирсан байна. Гэхдээ судлаачид хангалттай мэдээлэл байхгүй тул фамотидин эмийн үр дүнг нотлох боломжгүй гэдгийг анхааруулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.