“Catl” өндөр хүчин чадалтай цэнэг хураагуур үйлдвэрлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ

“Catl” өндөр хүчин чадалтай цэнэг хураагуур үйлдвэрлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ

БНХАУ-ын автомашины цэнэг хураагуур үйлдвэрлэгч “Catl” компани 16 жилийн хугацаанд хоёр сая километр зам туулах хүчин чадалтай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.

Одоогийн байдлаар ихэнх автомашин үйлдвэрлэгч компани 3-8 жилд 100-240 мянга орчим километр зам туулах цэнэг хураагууруудыг хэрэглэгчдэд санал болгож байгаа юм.

Catl” дээр дурдсан цэнэг хураагуурыг ямар компанид нийлүүлэх талаар мэдээлээгүй бөгөөд уг бүтээгдэхүүнийг “Tesla” компанитай хамтран бүтээж байгаа тухай мэдээлэл өмнө нь гарч байжээ.

Catl” компанийн тэргүүн “Bloomberg” агентлагт ярилцлага өгөх үеэрээ өндөр хүчин чадалтай цэнэг хураагуурынхаа талаар ярьсан бөгөөд хэн нэгэн захиалга өгсөн тохиолдолд бид үйлдвэрлэхэд бэлэн байна хэмээн хэлжээ.

Тус компани нь “Tesla” компанийн “Model 3” загварын автомашины цэнэг хураагуурыг нийлүүлэх хоёр жилийн гэрээг өнгөрсөн хоёрдугаар сард байгуулжээ. Мөн “BMWDaimlerHondaToyotaVolkswagen”, Volvo” зэрэг компани “Catl”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг ажээ.   

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлж байна 2020-06-09

БНСУ-д амьдардаг Н.Идэрмөнх залуусын анхаарлыг ихэд татаж байна 2020-06-09

Монголд анх удаа “Хоёр талт буюу амбулаторийн эмийн сан” ашиглалтад орлоо 2020-06-09

АНУ-ын Засгийн газраас "COVID-19" халдвараас сэргийлэх хувийн хамгаалах хэрэгсэл хандивлав 2020-06-09

Сингапурын бизнес эрхлэгчид оношилгооны түргэвчилсэн тест, амны хаалтыг хандивлав 2020-06-09

“Catl” өндөр хүчин чадалтай цэнэг хураагуур үйлдвэрлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ 2020-06-09

“COVID-19” халдварын тохиолдлын тоо 7 сая 189 мянга давж, эдгэрсэн хүний тоо 3 сая 535 мянгад хүрлээ. 2020-06-09

Харилцаа холбооны шугамаа хаахгүй байхыг БНАСАУ-д уриалжээ 2020-06-09

ОХУ, Монгол Улсын стратегийн түншлэлийн тухай гэрээг Төрийн Думд өргөн барьжээ 2020-06-09

Уханьд коронавирус 2019 оны НАЙМДУГААР САРД дэлгэрсэн үү! 2020-06-09

Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг АЛБАН ЁСООР батлаагүй 2020-06-09