ОХУ, Монгол Улсын стратегийн түншлэлийн тухай гэрээг Төрийн Думд өргөн барьжээ

ОХУ, Монгол Улсын стратегийн түншлэлийн тухай гэрээг Төрийн Думд өргөн барьжээ

 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ, Монгол Улс хоорондын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг соёрхон батлуулахаар Төрийн Думд даваа гарагт өргөн барьжээ.

Уг гэрээнд 2019 оны есдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан юм.

"Гэрээнд заасны дагуу талууд бие биенээ найрсаг, тэгш, бүрэн эрхт тусгаар улс гэж үзэх бөгөөд харилцан итгэлцэл, түүхэн уламжлалт сайн хөршийн харилцаа, иж бүрэн стратегийн түншлэл болон харилцан ашигтай бүх талын хамтын ажиллагааны үндсэн дээр хамтран ажиллана" гэж тайлбар бичигт дурджээ.

Түүнчлэн иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд талууд улс төр, батлан хамгаалах, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, санхүү, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, тээвэр, харилцаа, эрчим хүч, мэдээллийн технологи, хүмүүнлэгийн харилцаа, соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухаан, техник, экологи, эрүүл мэнд, эрүүл ахуй-халдварт өвчний нөхцөл байдал болон хоёр талын ашиг сонирхлыг төлөөлөх бусад салбарт хамтын ажиллагаагаа тогтвортой, урт хугацаанд хөгжүүлнэ гэж заасан байна. 

Гэрээний 4-р зүйлд заасны дагуу талууд "бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдлыг хангахад чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үзэн батлан ​​хамгаалах, цэрэг-техникийн салбарт харилцаа холбоогоо хөгжүүлнэ". Мөн “талууд бие биенийхээ эсрэг чиглэсэн эвсэл, цэрэг-улс төрийн холбоонд нэгдэхгүй бөгөөд талуудын тусгаар тогтнол, бие даасан байдлын ашиг сонирхолд харшилсан гэрээг гуравдагч улстай байгуулахгүй” гэж заажээ. Үүний зэрэгцээ ОХУ нь “гадаадын цэргүүд, цөмйн зэвсэг болон үй олноор хөнөөх бусад зэвсгийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй байх, газар нутгаараа дамжуулан тээвэрлэхгүй байхад чиглэсэн” Монгол Улсын бодлогыг хүндэтгэнэ.

Баримт бичигт заасны дагуу талууд бие биедээ нээлттэй эдийн засгийн бодлого явуулж, бүс нутгийн болон хил дамнасан хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх ёстой байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-ын Засгийн газраас "COVID-19" халдвараас сэргийлэх хувийн хамгаалах хэрэгсэл хандивлав 2020-06-09

Сингапурын бизнес эрхлэгчид оношилгооны түргэвчилсэн тест, амны хаалтыг хандивлав 2020-06-09

“Catl” өндөр хүчин чадалтай цэнэг хураагуур үйлдвэрлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ 2020-06-09

“COVID-19” халдварын тохиолдлын тоо 7 сая 189 мянга давж, эдгэрсэн хүний тоо 3 сая 535 мянгад хүрлээ. 2020-06-09

Харилцаа холбооны шугамаа хаахгүй байхыг БНАСАУ-д уриалжээ 2020-06-09

ОХУ, Монгол Улсын стратегийн түншлэлийн тухай гэрээг Төрийн Думд өргөн барьжээ 2020-06-09

Уханьд коронавирус 2019 оны НАЙМДУГААР САРД дэлгэрсэн үү! 2020-06-09

Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг АЛБАН ЁСООР батлаагүй 2020-06-09

Этиопын Сенатын дарга албан тушаалаасаа огцрохоо мэдэгджээ 2020-06-09

АНУ-ын эрх баригчид цагдаагийн байгууллагыг татан буулгахгүй 2020-06-09

Дэлхийн хамгийн том цахилгаан онгоц анхны нислэгээ үйлджээ 2020-06-09