Харилцаа холбооны шугамаа хаахгүй байхыг БНАСАУ-д уриалжээ

Харилцаа холбооны шугамаа хаахгүй байхыг БНАСАУ-д уриалжээ

Хоёр Солонгосын харилцаа холбооны шугамуудыг хаахгүй байхыг БНСУ БНАСАУ-д уриалж байна гэж Үндэстнээ нэгтгэх яамны албан ёсны төлөөлөгч мягмарт гарагт мэдэгджээ.

“Хоёр Солонгосын телефон утасны шугамууд нь харилцаа холбоотой байлгах гол хэрэгсэл бөгөөд өмнө нь тохиролцсоны дагуу үйл ажиллагааг нь хэвээр нь байлгах ёстой. БНСУ-ын эрх баригчид хоёр Солонгосын хооронд байгуулсан хэлэлцээрүүдийг цаашид ч дагаж мөрдөж, Солонгосын хойгт энх тайван тогтоож, хөгжил цэцэглэлт авчрахын тулд хүчин чармайлт гаргасаар байхыг зорьж байна” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.

БНСУ-ын олон нийтийн байгууллагууд БНАСАУ руу ухуулах хуудсууд илгээснийх нь хариуд эрх баригчид БНСУ-тай харилцаа холбооны бүх шугамаа удахгүй хаана гэж “KCNA агентлаг мягмар гарагт мэдээлжээ.  

Үүнтэй холбогдуулан Кэсон хот дахь харилцаа холбооны газар руу БНСУ-ын төлөөлөгчид залгахад БНАСАУ хариу өгөхгүй байгаа тухай Үндэстнээ нэгтгэх яам мэдээлсэн байна.

Түүнчлэн цэргийнхний ашигладаг телефон утасны шугамаар БНАСАУ-ын Зэвсэгт хүчний командлалын төлөөлөгчидтэй холбоо барьж чадаагүй тухай БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах яам мэдэгджээ. 

https://montsame.mn/mn/read/227887

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монголд анх удаа “Хоёр талт буюу амбулаторийн эмийн сан” ашиглалтад орлоо 2020-06-09

АНУ-ын Засгийн газраас "COVID-19" халдвараас сэргийлэх хувийн хамгаалах хэрэгсэл хандивлав 2020-06-09

Сингапурын бизнес эрхлэгчид оношилгооны түргэвчилсэн тест, амны хаалтыг хандивлав 2020-06-09

“Catl” өндөр хүчин чадалтай цэнэг хураагуур үйлдвэрлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ 2020-06-09

“COVID-19” халдварын тохиолдлын тоо 7 сая 189 мянга давж, эдгэрсэн хүний тоо 3 сая 535 мянгад хүрлээ. 2020-06-09

Харилцаа холбооны шугамаа хаахгүй байхыг БНАСАУ-д уриалжээ 2020-06-09

ОХУ, Монгол Улсын стратегийн түншлэлийн тухай гэрээг Төрийн Думд өргөн барьжээ 2020-06-09

Уханьд коронавирус 2019 оны НАЙМДУГААР САРД дэлгэрсэн үү! 2020-06-09

Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг АЛБАН ЁСООР батлаагүй 2020-06-09

Этиопын Сенатын дарга албан тушаалаасаа огцрохоо мэдэгджээ 2020-06-09

АНУ-ын эрх баригчид цагдаагийн байгууллагыг татан буулгахгүй 2020-06-09