Уханьд коронавирус 2019 оны НАЙМДУГААР САРД дэлгэрсэн үү!

Уханьд коронавирус 2019 оны НАЙМДУГААР САРД дэлгэрсэн үү!

Хиймэл дагуулаас авсан гэрэл зураг, интернет хайлтаас үзвэл шинэ төрлийн коронавирусний халдвар өнгөрсөн оны наймдугаар сараас дэлгэрсэн байж болзошгүйг илтгэж байна гэж Харвардын анагаах ухааны сургуулийн мэдээлэлд дурджээ. Хиймэл дагуулын гэрэл зургаас үзвэл 2019 оны зуны сүүл болон намар Уханийн томоохон таван эмнэлгийн автомашины зогсоол өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад илүү их хөл хөдөлгөөнтэй байснаас гадна Хятадын “Baidu” интернет хайлтын системээр халдварт өвчинтэй холбоотой хайлтууд 2019 оны наймдугаар сараас эхлэн нэмэгдэж, 2019 оны арванхоёрдугаар сард дээд хэмжээнд хүрчээ.

Судалгааг Бостоны хүүхдийн эмнэлгийн захирал Жон Браунстейн тэргүүтэй судлаачдын баг явуулжээ. 2018 оны аравдугаар сард авсан хиймэл дагуулын гэрэл зургаас үзвэл, Уханийн томоохон эмнэлгүүдийн нэг болох Тианью эмнэлгийн автомашины зогсоолд дунджаар 171 автомашин байсан бол нэг жилийн дараа энэ тоо 285д хүрч, 67 хувиар нэмэгджээ. 2019 оны ес, аравдугаар сард гүйлгэх, ханиах зэрэг үгийн хайлт огцом нэмэгдсэн нь түүхэнд байгаагүй үзэгдэл гэж Жон Браунстейн онцлоод энэ нь КОВИД-19 гол шинж тэмдэг гэж тодруулжээ. Уханьд коронавирусний халдвар авсан ихэнх өвчтөнүүдэд гүйлгэх шинж тэмдэг илэрсэн аж.

Мэдээллийн урсгалыг ашиглан амьсгалын замын өвчлөлийн тухай судалгаа хийх арга нь шинэ биш төдийгүй тагнуулыг албадын өргөнөөр ашигладаг арга. Жилийн өмнө судалгааны тус баг Латин Америкт томууны улирлын үеэр эмнэлгүүд хэт их ачаалалтай болсныг автомашины зогсоолоос л ажиглаж байжээ. Хэдийгээр эдгээр өөрчлөлт нь шинэ вирустэй холбоотой эсэхийг баталж чадахгүй ч Хуанань далайн бүтээгдэхүүний захад халдвар анх илэрснээс өмнө нь болсон нь тодорхой байна. Энэ мэдээлэл коронавирус Хятадын өмнөд нутагт гарсан гэх таамгийг батлахаас гадна тухайн үед Ухань аль хэдийн дэлгэрснийг илтгэж  байна гэж тэрбээр онцолжээ. Түүний хэлснээр, цар тахлын эхний дохиог анзаарахгүй өнгөрөх нь бий. Хэрэв яг ийм зүйл АНУ-д тохиосон бол мөн л энэ дохиог анзааралгүй өнгөрөх магадлал туйлын өндөр. Тиймээс нийгмийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг сайжруулж, нийгмийн эрүүл мэндийн судалгааг бэхжүүлэх нь чухал байна гэж Жон Браунстейн онцолжээ.

https://zindaa.mn/39my

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сингапурын бизнес эрхлэгчид оношилгооны түргэвчилсэн тест, амны хаалтыг хандивлав 2020-06-09

“Catl” өндөр хүчин чадалтай цэнэг хураагуур үйлдвэрлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ 2020-06-09

“COVID-19” халдварын тохиолдлын тоо 7 сая 189 мянга давж, эдгэрсэн хүний тоо 3 сая 535 мянгад хүрлээ. 2020-06-09

Харилцаа холбооны шугамаа хаахгүй байхыг БНАСАУ-д уриалжээ 2020-06-09

ОХУ, Монгол Улсын стратегийн түншлэлийн тухай гэрээг Төрийн Думд өргөн барьжээ 2020-06-09

Уханьд коронавирус 2019 оны НАЙМДУГААР САРД дэлгэрсэн үү! 2020-06-09

Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг АЛБАН ЁСООР батлаагүй 2020-06-09

Этиопын Сенатын дарга албан тушаалаасаа огцрохоо мэдэгджээ 2020-06-09

АНУ-ын эрх баригчид цагдаагийн байгууллагыг татан буулгахгүй 2020-06-09

Дэлхийн хамгийн том цахилгаан онгоц анхны нислэгээ үйлджээ 2020-06-09

Уханийн шинж тэмдэггүй халдвар тээгчдийн сорьцоос вирус илэрсэнгүй 2020-06-09