Худалдааны салбарын нийт борлуулалт 8.9 хувиар буурлаа

Худалдааны салбарын нийт борлуулалт 8.9 хувиар буурлаа
Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны эхний 4 сард 6.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 39.1 (2.3хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 665.2 (8.9хувь) тэрбум төгрөгөөр тус тус буурлаа.
Худалдааны салбарын борлуулалтын орлого 2020 оны эхний 4 сарын байдлаар 52.5 хувь нь бөөний худалдаа, 47.5 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна. Жижиглэн худалдааны борлуулалтын орлого 2020 оны эхний 4 сард 3.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 407.1 (11.2хувь) тэрбум төгрөгөөр, бөөний худалдааны борлуулалтын орлого 3.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 258.1 (6.7хувь) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.