ОХУ-ын Тува улсад тусламж хүргүүллээ
Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Увс аймаг дахь салбар зөвлөлөөс ОХУ-ын Тува улсад туслах "Мөнхийн хөршдөө тусалъя" хандивын аяныг өрнүүлж дууслаа. Энэхүү аянд Увс аймгийн 275 хувь хүн, бизнес эрхлэгчид, 60 гаруй төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцож, 35.8 сая төгрөгийн хандив цуглуулсан байна.
Үүнээс Тува улсын ард иргэд, эмч нарт шинэ коронавирусний халдвартай тэмцэхэд зориулж эмнэлгийн шаардлагатай материалууд болох нэг удаагийн амны хаалт, бээлий, шүүлтүүртэй амны хаалт, хамгаалалтын хувцас зэргийг худалдан авахад 12.5 сая төгрөг зарцуулжээ. Мөн 23 сая төгрөгийг бэлнээр (8000 ам.доллар, 12000 рубль) хүргүүлснийг энэ сарын 9-ний өдөр Монгол Улсаас ОХУ-ын Кызыл хотод суугаа Ерөнхий консул Ч.Ганболд ОХУ-ын Тува улсын Засгийн газрын тэргүүний нэгдүгээр орлогч А.В.Брокерт болон Тува улсын ЭМЯ-нд хүлээлгэн өгсөн байна.
Энэ тухай мэдээлэл Тува улсын олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж гарсан байна. Тус улсад коронавирусний халдварын тархалт өндөр хэвээр байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.