Эйфелийн цамхгийг сарын сүүлчээр нээнэ
Эйфлийн цамхаг коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор 3 дугаар сарын дундуур хаагдсанаасаа хойш анх удаа нээгдэнэ.
Эйфелийн цамхаг коронавирусний улмаас хаагдсанаас хойш 3 гаруй сарын хугацаа өнгөрчээ. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа ийм урт хугацаагаар хаалттай байсан нь энэ аж. Эйфелийн цамхаг 6 дугаар сарын 25-наас нээгдэх бөгөөд одоохондоо цамхагт зөвхөн шатаар өгсөж, уруудахыг зөвшөөрөх юм байна.
Эйфелийн цамхгаас гадна Францын бусад түүх дурсгалын анхаарал татсан газрын дийлэнх нь коронавирусний цар тахлын улмаас гуравдугаар сарын дундуур хаагджээ. Сүүлд мэдээлснээр, тус улсад халдварын нийт 154188 тохиолдол бүртгэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.