Хятадын Цагаан хэрмийн умард хэсгийг хоёр жилийн туршид судалсан Израиль, Монгол, АНУ-ын судлаачдын баг нэгэн сонирхолтой дүгнэлт хийжээ.

Хятадын Цагаан хэрмийн умард хэсгийг хоёр жилийн туршид судалсан Израиль, Монгол, АНУ-ын судлаачдын баг нэгэн сонирхолтой дүгнэлт хийжээ.

Хятадын Цагаан хэрмийн умард хэсгийг хоёр жилийн туршид судалсан Израиль, Монгол, АНУ-ын судлаачдын баг нэгэн сонирхолтой дүгнэлт хийжээ.

Le Figaro хэвлэлд мэдээлснээр, хэрмийн энэ хэсгийн барилга нь Дундад зууны үеийн томоохон төсөл бөгөөд сонирхолтой нь түүхэн эх сурвалжид энэ талаар маш бага дурдсан байдаг гэж Иерусалим дахь Еврейн их сургуулийн Ази судлалын тэнхимийн профессор Гидеон Шелак Лави ярьжээ.

Хятадын хэрмийн энэ хэсэг анх удаа эрдэмтдийн анхаарлыг ихээр татаж буй. Учир нь газар зүйн хувьд хол оршдог. Шелак-Лави тэргүүтэй судлаачид хэд хэдэн удаа газар дээр нь ирж, хиймэл дагуулаас авсан гэрэл зураг, агаараас авсан гэрэл зураг зэргийг судалгаандаа ашиглажээ. Израилийн эрдэмтдийн судалсан 737 үргэлжлэх хэрмийн хэсэг орчин үеийн Монгол Улсын газар нутагт байрладаг бөгөөд өвс ургамалаар хучигдсан байна. Эл хэрмийг “Чингис хааны хэрэм” буюу “Умард зурвас” гэж нэрлэдэг бөгөөд XI - XIII зууны хооронд барьж байгуулжээ. Үүнээс өмнө хэрмийн энэ хэсгийг нутгийн ард иргэдийг Их хааны Алтан ордоос хамгаалах зорилгоор барьсан гэж үзэж байжээ. Гэхдээ энэ нь хүмүүсийг гаднын дайсны халдлагаас хамгаалах зорилготой цэргийн бэхлэлт биш гэж Шелак Лави үзэж байна.

Хоёр орчим метр өндөр хана хэрэм нь стратегийн хувьд ашиггүй байрлаж буй нь юуны өмнө энэ хана хэрэм нүүдэлчид болон мал сүргийн хөдөлгөөнийг хянах, татвар авах зорилгоор ашиглаж байсан гэж таамаглах үндэслэл болж байна. Энэ нь нэг ёсны дотоодын бодлогын хэрэгсэл байсан гэж археологич тодруулжээ.

Хятадын Цагаан хэрмийг МЭӨ III зунаас эхлэн умар зүгээс ирэх халдлагаас хамгаалах зорилгоор босгож эхэлсэн бөгөөд 1644 оныг хүртэл барьж байгуулсан. Цагаан хэрмийн нийт урт есөн мянган км үргэлжилдэг бол нурж, сүйрсэн хэсгийг оруулбал нийт урт нь 21 мянган км-т хүрдэг байна.


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.