Багдад дахь АНУ-ын ЭСЯ-ны ойролцоо пуужин унажээ
Иракийн нийслэл Багдад хотын “ногоон бүс” лхагва гаргийн орой пуужингийн халдлагад өртсөн тухай “Al-Hadath” телевиз мэдээлжээ.
Пуужин харвасан даруйд аюулгүй байдлын албаныхан харвасан газрыг хайж, “Ард түмний цэнгэлдэх хүрээлэн”-гийн ойролцоогоос харвасан болохыг тогтоожээ. Пуужин “ногоон бүс” дотор АНУ-ын ЭСЯ-ны ойролцоо унаж, дэлбэрсэн бөгөөд хүний амь эрстээгүй, мөн гэмтэж шархдаагүй байна.
Ирак, АНУ-ын стратегийн яриа хэлэлцээний эхний үе шат болохын өмнө пуужин харважээ. Хоёр улсын албаны хүмүүс улс төр, аюулгүй байдал, эрчим хүч болон соёлын салбар дахь хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг пүрэв гарагт хэлэлцэнэ.
Элчин сайдын яамд, Иракийн төрийн байгууллагууд байрладаг “ногоон бүс” нь Багдад хотын төвд оршдог маш сайн бэхлэлттэй дүүрэг юм. Сүүлийн саруудад энэ бүс нэг бус удаа пуужингийн халдлага өртөж, үүний улмаас Иракийн аюулгүй байдлын албаныхан шархдаж, амь насаа алдсан юм. АНУ-ын эрх баригчид Иракт үйл ажиллагаа явуулж буй Ираныг дэмжигч цагдаа нар, бүлэглэлүүдийг үүнд оролцсон гэж удаа дараа буруутгажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.