Бразил “COVID-19” цар тахлын голомт болоод байна
Бразил улс өнөөдөр "COVID-19" цар тахлын голомт болоод байна. Тус улсад халдвар авсан хүний тоо өдөрт 30-32 мянгаар бүртгэгдэж байгаагийн дээр нас баралт 40 орчим мянгад хүрээд байна. Үүнтэй холбоотойгоор халдварын тархалттай тэмцэх ажилд сайн дурынхан, олон нийтийн байгууллагынхан нэгдэж эхэлсэн аж.
Энэ өдрүүдэд Рио Де Жанейро хотын ядуусын хорооллын гудамж талбайд сайн дурынхан ариутгал халдваргүйжүүлэлт хийж, хамгаалалтын тусгай хувцастай хүмүүс Турано хорооллын үйлчилгээний газрууд, орон сууцны байрнууд гээд бүхий л талбайг ариутгасан байна.
Бразил улс халдвар авсан нас барсан хүний тоогоороо дэлхийд эхний 3-т бичигдэх болсны дараа буюу өнгөрсөн баасан гаригаас тус улсын халдварын тархалттай холбоотой мэдээллийг үдшийн мэдээний араас олон нийтэд хүргэх болсон. Харин энэ сарын 5-наас зөвхөн 24 цагийн хугацаанд халдвар авсан нас барсан хүний талаарх статистик мэдээлж өгч байлаа. Энэ нь олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслийнний шүүмжлэлд ихээр өртөж энэ маргаан Дээд шүүхээр зохицуулагдахдаа тулсан юм.
Сүүлийн мэдээгээр коронавирусний халдвар хамгийн хурдтайгаар тархаж байгаа муж нь Сан Пауло болж байна. Тэнд нийт 160 гаруй мянган хүн авсан нь бүртгэгдээд байгаа. Мөн Рио Де Жанейрод халдварын тархалт 2 дугаарт бичигдэх хэмжээнд хүрээд байгаа юм. Тус хотод 73 мянга орчим хүн коронавирусний халдвар авчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.