Цар тахлын үр дагаваруудыг урьдчилан тооцоолсон тайланг танилцууллаа
Дэлхий нийтийг хамарсан шинэ коронавирусний цар тахлын уршгаар Олон улсын байдал цаашид улам хурцдаж, дэлхийн улс орнуудын улс төр тогтворгүйжин, нийгэм эдийн засгийн байдал нь муудахаар байна. Дэлхийн нийт хүн амын 99,7 хувь нь амьдарч байгаа нийт 163 орны нөхцөл байдалд судалгаа хийдэг Сиднейд төвтэй тус хүрээлэнгийн танилцуулсан тайланд ийм урьдчилсан таамгууд багтсан байна.
Тус хүрээлэнгийн шинжээчид коронавирусний уршгаар дэлхийн эдийн засаг уналтад орвол ажил хаялт, эсэргүүцлийн хөдөлгөөн давлагаалж, хүчирхийлэл газар авч болзошгүй гэж болгоомжлуулж байна. Мөн Европын орнуудад улс төрийн тогтворгүй байдал нэмэгдэж, АНУ Хятадын сөргөлдөөн гүнзгийрч олон улсын байдал улам бүр хурцдах эрсдэлтэй гэж үзэж байна. Түүнчлэн НҮБ-ын энхийг сахиулах хөтөлбөрийн санхүүжилт бүрдэхгүйгээс болж халуун цэгүүдэд мөргөлдөөн хурцдаж мэдэхийг ч анхааруулсан байна.
Тус хүрээлэн дэлхийн улс орнууд дахь нийгмийн нэгдэл нягтрал, хүний эрх, улс төр эдийн засгийн тогтвортой байдал, террорист аюулын түвшин, батлан хамгаалах зардал зэрэг олон хүчин зүйл дээр нь тулгуурлан Глобал Пийс Индекс буюу дэлхийн энх тайвны индексийг сүүлийн 14 жилийн туршид гаргаж ирсэн. Тэгвэл цар тахлын үр дагаварт дүн шинжилгээ хийсэн тус хүрээлэнгийн мэргэжилтнүүд энэ индекс коронавирусний халдварын нөлөөгөөр 2020 онд төдийгүй ирэх жилүүдэд бууралттай гарахаар байгааг анхааруулсан байна.
Түүнчлэн хямралын өмнөх буюу 2019 оны эдийн засгийн түвшинд буцаж хүрэхэд ойролцоогоор 5 жил шаардагдана гэж урьдчилан таамагласан байна. Харин цар тахлын нөлөөгөөр улс орнууд цэргийн зардлаа танаж , хямрал мөргөлдөөний санхүүжилтээ багасгах нааштай алхмууд хийгдэж магадгүй гэж харж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.