халдвар авагчдын тоо буураад зогсохгүй хүнд хэлбэрээр өвчлөх нь мөн багасжээ.

халдвар авагчдын тоо буураад зогсохгүй хүнд хэлбэрээр өвчлөх нь мөн багасжээ.

Сүүлийн үеийн судалгаа коронавирусний хүч суларч буй нь цар тахлын хоёр дахь давлагаа ирэх намар гарахгүй гэсэн найдвар төрүүлж байна гэж Италийн нэрт вирус судлаач, Миланийн их сургуулийн дэд захирал Массимо Клементи мэдэгджээ. Өнгөрсөн тавдугаар сард Италийн эмч нар КОВИД-19 хоруу чанар суларч буйг ажигласан байна. Ингэхдээ халдвар авагчдын тоо буураад зогсохгүй хүнд хэлбэрээр өвчлөх нь мөн багасжээ.

Клементийн хэлснээр, өнгөрсөн гуравдугаар сарын эхний 15 хоногт эмнэлэгт эмчлүүлсэн 100 өвчтөн, тавдугаар сарын сүүлийн 15 хоногт эмнэлэгт эмчлүүлсэн 100 өвчтөнүүдийг харьцуулан судалсан байна. Судалгаагаар вирусний ачаалал цар тахлын эхэн үед арав гаруй дахин их байсныг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, вирусний хоруу чанар буурч, вирус өөрөө суларч буйг илтгэж байна гэж Клементи үзэж байна. Түүнчлэн энэ дүгнэлтийг хэд хэдэн улс орноос авсан мэдээлэл мөн баталжээ. Коронавирус бусад титэм вирусний нэгэн адил амьсгалын замын энгийн нэг халдвар өвчин үүсгэх хүртлээ суларна гэж Клементи үзэж байна. Коронавирусний хүч саарснаар өнгөрсөн өвлийн нөхцөл байдал дахин давтагдахгүй байх магадлалтай гэж тэрбээр онцолжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Холливудын киностудиудад зураг авалт хийхийг нь зөвшөөрчээ 2020-06-11

Мексикт өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ 2020-06-11

Цар тахлын үр дагаваруудыг урьдчилан тооцоолсон тайланг танилцууллаа 2020-06-11

Бразил “COVID-19” цар тахлын голомт болоод байна 2020-06-11

Америкийн Amazon корпораци өөрсдийн хөгжүүлсэн хүний нүүр царай танихад зориулагдсан программ хангамжаа цагдаагийн газруудад ашиглахыг хоригложээ. 2020-06-11

халдвар авагчдын тоо буураад зогсохгүй хүнд хэлбэрээр өвчлөх нь мөн багасжээ. 2020-06-11

Ахмад настнууд халдвар авах нь их байна 2020-06-11

Үндэсний Их баяр наадам улс даяар 7 дугаар сарын 11, 12-нд нэгэн зэрэг болно 2020-06-11

Японд коронавирусний халдварын 75 тохиолдол шинээр илэрснээс 47 нь Токио хотод бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлэлд дурджээ.ээ 2020-06-15

СУДАЛГАА | "Ковид-19" мутацид орж байгаа нь тархалтын хурдыг нэмэгдүүлсэн гэдгийг судалгаагаар тогтоожээ. 2020-06-15

Солонгос улсад Дандар Баатарын тухай кино нээлтээ хийнэ. 2020-06-15