Үндэсний Их баяр наадам улс даяар 7 дугаар сарын 11, 12-нд нэгэн зэрэг болно

Үндэсний Их баяр наадам улс даяар 7 дугаар сарын 11, 12-нд нэгэн зэрэг болно

Монгол Улсын Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний Их баяр наадмыг 2020 оны 7 дугаар сарын 11, 12-нд нийслэлд болон бүх аймагт нэгэн зэрэг зохион байгуулна.

Дэлхийн дахиныг түгшээсэн коронавирусний халдварын улмаас олон улсын болон улс үндэстний спортын наадам, тэмцээн, уралдаан, урлаг соёлын бүхий л үйл ажиллагаа хумигдаж, иргэдийг нэг дор олноор байлгахаас аль болох зайлсхийж байгаа.

Иймээс ч Үндэсний Их баяр наадмыг Зохион байгуулах хорооноос энэ жилийн баяр наадмаа улс даяар адилхан цаг хугацаанд зохион байгуулж, улсын наадамд 512, аймгийн наадамд 128, сумын наадамд 64 бөх барилдуулахаар шийдвэрлэжээ.

Аймгийн баяр наадмын бөхийн барилдааныг зохион байгуулах салбар хорооны жаяг дэгийн багт ажиллах гарын даа нартай хийх цахим сургалт 2020 оны 6 дугаар сарын 15-нд болох юм.

Улсын баяр наадмын хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур, шагайн харвааг онлайнаар үзүүлснээр коронавирусний халдварын энэ хүнд үед медиа контентууд нь түүх болж үлдэх боломж бүрдэх юм байна. Баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй 7 худагт худалдаа, үйлчилгээ гаргахгүй бөгөөд онлайн хэлбэрээр радио, телевизийн сувгаар баяр наадмаа үзэхээр зохион байгуулна.

Энэ жилийн үндэсний Их баяр наадмыг хэрхэн зохион байгуулах талаар ирэх 7 хоногт Үндэсний баяр наадмын комисс хуралдаж албан ёсоор зарлах юм байна.

Бөхийн барилдааныг цахимаар наадамчин олон түмэндээ хүргэх болсонтой холбогдуулж Монголын үндэсний бөхийн холбооноос аймаг, орон нутгийн үндэсний бөхийн холбоодод зөвлөмж хүргүүлжээ.


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Цар тахлын үр дагаваруудыг урьдчилан тооцоолсон тайланг танилцууллаа 2020-06-11

Бразил “COVID-19” цар тахлын голомт болоод байна 2020-06-11

Америкийн Amazon корпораци өөрсдийн хөгжүүлсэн хүний нүүр царай танихад зориулагдсан программ хангамжаа цагдаагийн газруудад ашиглахыг хоригложээ. 2020-06-11

халдвар авагчдын тоо буураад зогсохгүй хүнд хэлбэрээр өвчлөх нь мөн багасжээ. 2020-06-11

Ахмад настнууд халдвар авах нь их байна 2020-06-11

Үндэсний Их баяр наадам улс даяар 7 дугаар сарын 11, 12-нд нэгэн зэрэг болно 2020-06-11

Японд коронавирусний халдварын 75 тохиолдол шинээр илэрснээс 47 нь Токио хотод бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлэлд дурджээ.ээ 2020-06-15

СУДАЛГАА | "Ковид-19" мутацид орж байгаа нь тархалтын хурдыг нэмэгдүүлсэн гэдгийг судалгаагаар тогтоожээ. 2020-06-15

Солонгос улсад Дандар Баатарын тухай кино нээлтээ хийнэ. 2020-06-15

Япон БНАСАУ-ын нөхцөл байдлыг үргэлжлүүлэн хянана 2020-06-15

Бээжин хотод 200 мянган хүнд халдвар тархсан байж болзошгүй 2020-06-15