БНАСАУ ухуулах хуудас тараана
Хоёр Солонгосын харилцаа муудаад буй энэ үед БНАСАУ-ын эрх баригчид ухуулах хуудас хэвлэх кампанит ажлыг эхлүүлжээ. Эдгээр ухуулах хуудсуудыг БНСУ-д тараана гэж Солонгосын Төв цахилгаан мэдэээний агентлаг мэдээлсэн байна. “Хил орчмын бүс нутагт цэргийн хурцадмал байдлыг намжаах тухай Солонгос хоорондын хэлэлцээрт тусгагдсан ард түмний итгэл найдвар, хүлээлтээр тоглосон БНСУ-ын эрх баригчдад гэнэтийн цохилт болох хуудсуудыг хэвлэлийн байгууллагууд хэвлэж байна. Уурлаж бухимдсан иргэд наад захын ёс суртахуунгүй хүмүүст ухуулах хуудсуудыг олноор нь тараахад идэвхтэй бэлдэж байна” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.
БНАСАУ өнгөрсөн мягмар гарагт Кэсон хот дахь Солонгос хоорондын холбоо барих байрыг дэлбэлж, БНСУ-ын идэвхтнүүд ухуулах хуудас тараасны хариуд ийм үйлдэл хийсэн гэж мэдэгджээ. Солонгосын ардын армийн анги нэгтгэлүүдийг Кымгансан, Кэсон орчимд байрлуулах, гэрээний дагуу цэргээ татсан цэрэггүй бүсийн илүү аюултай бүс дэх харуулын байруудын үйл ажиллагааг сэргээх, Өмнөдтэй залгаа хил орчимд бүх төрлийн цэргийн сургуулиа явуулж эхлэхээр төлөвлөж байгаагаа БНАСАУ-ын Ерөнхий штаб мэдэгдсэний дараа хоёр Солонгосын харилцаанд үүссэн хурцадмал байдал улам даамжирчээ.
https://montsame.mn/mn/read/229069
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.