БНСУ-д халдварын 48 тохиолдол шинээр илэрчээ

БНСУ-д халдварын 48 тохиолдол шинээр илэрчээ

БНСУ-ын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх байгууллагын мэдээлснээр, тус улсад өнгөрсөн хоногт “COVID-19”-н 48 шинэ тохиолдол илэрч, нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 12421 болж нэмэгджээ.

БНСУ-д гурван долоо хоног дараалан халдварын тохиолдлын тоо 30-аас 60-ын хооронд байна. Энэ сарын 20-нд халдвар авсан хүний тоо 67-д хүрсэн байна.  

Шинээр илэрсэн тохиолдлуудын 40 нь дотоодод халдварласан тохиолдол байсан бол 8 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн иржээ. Газарзүйн хувьд Сөүл хотоос 17 тохиолдол илэрсэн бол Кёнгидо болон Тэжон мужид тус бүр 10 тохиолдол бүртгэгджээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 12 хүн эмнэлгээс гарч, нийт эдгэрсэн хүний тоо халдвар авсан өвчтөнүүдийн 87.5 хувьд буюу 10868-д хүрчээ. Халдварын улмаас 280 хүн нас баржээ. Орон даяар 1.17 сая хүн коронавирусний шинжилгээнд хамрагдсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.