БНСУ: Хууль бусаар оршин сууж буй иргэдийн анхааралд

БНСУ: Хууль бусаар оршин сууж буй  иргэдийн анхааралд

БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын албанаас 2019 оны 12 дугаар сарын 11-нээс 2020 оны 6 сарыг дуустал өөрийн хүсэлтээрээ эх орон руугаа буцахаа мэдэгдэж буцвал (хил хаасан улсын хувьд хил нээгдэхээр эх орон руугаа буцаж болно) дахиж визэнд ороход виз авах боломжит орчинг бүрдүүлж өгөх ажээ.  Нутаг буцах мэдэгдлийг www.hikorea.or.kr сайтаар ч хийх боломжтой.

Ковид19-өөс болж онгоц нисэхгүй аргагүй шалтгааныг бодолцон 4 сарын 20-ниос эхэлж тийзгүй ч гэсэн мэдэгдэл хийхийг зөвшөөрсөн бөгөөд  Хэрэв 7 сарын 1 өнгөрвөл та нутаг буцах мэдэгдэлээ хийсэн ч торгууль төлөхийг, мөн виз тань дахиж гарахгүй болохыг анхаарна уу .


Хүндэтгэсэн Ж.Нармандах, 2020.06.22.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.