БНАСАУ руу дахин 1 сая ширхэг ухуулах хуудас илгээнэ
Умард Солонгосоос оргон зугтаж БНСУ-д оршин суугаа хүмүүсийг нэгтгэдэг төрийн бус байгууллага ирэх долоо хоногт БНАСАУ руу тус улсын удирдлагыг шүүмжилсэн шинэ ухуулах хуудас илгээнэ гэж “Эрх чөлөөт Умард Солонгосын төлөөх тэмцэгчид” төрийн бус байгууллагын дарга Пак Сан Хак мэдэгджээ.
7Идэвхтнүүд бэлтгэл ажлаа дуусгасан бөгөөд ирэх долоо хоногоос БНАСАУ-ын зүг суртал ухуулгын 1 сая хуудас бүхий агаарын бөмбөлөг хөөргөхөөр төлөвлөж байна. Энэ арга хэмжээг Солонгосын дайн эхэлсний /1950-1953 он/ 70 жилийн ойг 6 дугаар сарын 25-нд тэмдэглэн өнгөрүүлэхэд зориулан явуулна гэдгийг Пак Сан Хак онцолж, ухуулах хуудсуудтай бөмбөлгүүдийг хэзээ хөөргөх нь салхины чиглэлээс хамаарна гэдгийг цохон тэмдэглэжээ.
Өмнө нь энэ байгууллага БНАСАУ-ын зүг 500 мянган ухуулах хуудас илгээснийг Пёньян БНСУ-ын эрх баригчидтай харилцаагаа муутгаж, цэргийн хурцадмал байдлыг нэмэгдүүлэх шалтаг болгон ашиглажээ. Үүний улмаас Өмнөд Солонгосын хэд хэдэн мужийн эрх баригчид ухуулах хуудас бүхий бөмбөлөг хөөргөхийг хориглосон байна. Хоригийг зөрчсөн тохиолдолд 1 жил хүртэлх хугацаагаар шоронд хоригдох, 8.2 мянган ам.доллароор торгуулах аюултай аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.