Ц.Нямдорж: Энэ долоо хоногт Н.Номтойбаярын асуудлыг шийднэ.
Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах саналаа парламентад хүргүүлээд байгаа билээ. Прокурорын байгууллагын энэхүү саналыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор өнгөрсөн долоо хоногт хуралдаж, хэлэлцэх байсан ч ирц бүрдээгүй.
Харин өчигдөр /2020.01.21/ УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааныг дахин товлон зарласан ч ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан томилолтоос ирээгүй тул тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэрийг гаргаад байна.
Тэгвэл Н.Номтойбаяр гишүүн УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдоржид хандаж, хүсэлт хүргүүлээд байгаа юм. Тэрбээр гадаад улсад эмчилгээтэй байгаа тул дэд хорооны хуралдааныг ирэх сарын 3-ны өдрийг хүртэл хойшлуулж өгөхийг хүссэн юм.
Дээрх асуудалтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэвлэлийнхэнд дөнгөж сая тайлбар өглөө.
Тэрбээр "УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааныг хойшлуулах эсэхийг Н.Номтойбаяр мэддэггүй юм. Хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй. Прокуророос нууц гэсэн бичиг ирүүлсэн. Хуралдаанд Сангийн сайд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарыг оролцуулах боломжгүй. Асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэж, шийднэ" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.