Ж.Бат-Эрдэнэ: Казинод нэр холбогдсон гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцох ёстой

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарыг Сиднейд казинод орсон, тоглосон байж болзошгүй гэх мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байна.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн байр суурийг сонирхсон юм.
Тэрбээр "Бид нэг дуутай, нэг үгтэй л байх ёстой. Улстөрч болон төрийн албан хаагчийн ёс зүй, казино тоглохыг хориглосон асуудлыг хөндөж ярьж л байсан. Казино тоглосон, нэр холбогдсон гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцох ёстой" гэж ярилаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.