С.Чинзориг: Би ямар казино тоглосон биш өөрсдөөс нь асуу
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарыг Сиднейд казинод орсон, тоглосон байж болзошгүй гэх мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байна.
Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн байр суурийг тодруулсан юм.
Тэрбээр "Хувь хүнийхээ үүднээс ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй. Хар хүний өмнөөс шар хүн гэдэг шиг юу ярих юм. Би ямар казинод орж тоглосон биш өөрсдөөс нь асуусан нь дээр байх" гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.