НЭГ иргэнд НЭГ сая ам.доллароор үнэлэгдэх байгалийн баялгийн нөөц ногдож байна

НЭГ иргэнд НЭГ сая ам.доллароор үнэлэгдэх байгалийн баялгийн нөөц ногдож байна

Өнөөгийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр 80 гаруй төрлийн ашигт малтмал бүхий 1000 гаруй орд газар, 8000 гаруй илрэл бүртгэгджээ.

Тэдгээрээс алт,  мөнгө, төмрийн хүдэр, коксжих нүүрс, эрчим хүчний нүүрс, цайр, зэс, хайлуур жонш, газрын тос, уран, фосфорит, молибден, газрын ховор элемент, цагаан тугалга, хар тугалга, гянт болд гэсэн 17 нэр төрлийн  ашигт малтмалын нөөцийн одоогийн үнэлгээ 3.1 их наяд ам.доллартай тэнцүү байна. Энэ нь  нэг  хүнд нэг  сая ам.долларын байгалийн баялгийн нөөц ногдож буй гэсэн үг аж. Нөөцийн үнэлгээг тодруулбал: 

 

  • 708 тонн алтны нөөцийн зах зээлийн үнэлгээ 29.9 тэрбум ам.доллар
  • 460 сая тонн төмрийн хүдрийн үнэлгээ 32.1 тэрбум ам.доллар
  • 1.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцийн үнэлгээ 296.4 тэрбум ам.доллар
  • 31.5 тэрбум тонн эрчим хүчний нүүрсний үнэлгээ 1.9 их наяд ам.доллар
  • 79.5 сая тонн зэсийн нөөцийн үнэлгээ 529.5 тэрбум ам.доллар
  • 101.6 сая тонн хайлуур жоншны нөөцийн үнэлгээ 39.6 тэрбум ам.доллар
  • 332.6 сая тонн газрын тосны нөөцийн үнэлгээ 21.8 тэрбум ам.доллар
  • 11.5 сая тонн молибдений нөөцийн үнэлгээ 277.1 тэрбум ам.доллар /үүний 30 орчим сая тонн нь Оюу толгой ордод хамаарна/  тус тус бүрдүүлж байна.

Өөрөөр хэлбэл, бид байгалийн баялгаа оновчтой удирдаж, эдийн засгийн эргэлтэд оруулж, ‘зөв’ хөрөнгө оруулалт хийж чадвал манай улсыг тогтвортой өсөлт, хөгжилд хүргэх арвин их санхүүгийн нөөц манай улсын газрын хэвлийд бий гэдгийг судлаач тодотгож байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УИХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар баталсан “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоол” хэрэгжих эсэх нь хүлээлт үүсгэсэн сэдэв болоод байгаа билээ. Тэгвэл Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрэ 2020-01-21

Ц.Нямдорж: Энэ долоо хоногт Н.Номтойбаярын асуудлыг шийднэ. 2020-01-21

Хятадад дэгдсэн вирустай холбоотойгоор ДЭМБ шуурхай хурал зарлалаа 2020-01-21

С.Чинзориг: Би ямар казино тоглосон биш өөрсдөөс нь асуу 2020-01-21

Ж.Бат-Эрдэнэ: Казинод нэр холбогдсон гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцох ёстой 2020-01-21

НЭГ иргэнд НЭГ сая ам.доллароор үнэлэгдэх байгалийн баялгийн нөөц ногдож байна 2020-01-21

Ерөнхийлөгч Х.Баттулга Ц.Элбэгдоржтой уулзахаар Давосыг зорив уу! 2020-01-21

Нүүрсний экспорт ЗУРГАА орчим сая тонноор тасалдана гэсэн таамаг баталгаажлаа 2020-01-21

Н.Номтойбаяр Дэд хорооны хуралдааныг ХОЙШЛУУЛАХ хүсэлт гаргажээ 2020-01-21

Хуурамч дүгнэлт гаргасан ШИНЖЭЭЧ ЭМЧ нарт торгох ял оноолоо 2020-01-21

ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхон бэлэг авна 2020-01-21