Хятадын “Xiaomi” ярьдаг ухаалаг "хулгана" үйлдвэрлэж байна
Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгч “Xiaomi” компани “Xiao Ai” ярьдаг ухаалаг маус худалдаанд гаргажээ. Мауст микрофон суурилуулсан тул энэ нь ухаалаг чанга яригчийн үүргийг давхар гүйцэтгэх юм. Ухаалаг маус дуу хураах, буулгахаас гадна гэрийн ухаалаг хэрэгслүүдийг удирдаж, орчуулга хүртэл хийх гэнэ. Ухаалаг "хулгана" одоогоор хятад, англи, солонгос, япон хэлийг таньдаг аж.
Ухаалаг маусны жижиглэнгийн үнэ 149 юань буюу 21 ам.доллар.
Үүнээс өмнө “Xiaomi” компани чанга яригчтай массажны дэр худалдаанд гаргаж байв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.