Хэбэй мужид шилжүүлэн ачих газар байгуулж Бээжин хотыг жимс, ногоогоор хангаж байна
Бээжин хотын хүнсний хэрэглээний 80 гаруй хувийг нийлүүлдэг Шиньфади хүнсний бөөний захад коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотойгоор үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа билээ.
Улмаар цар тахлын дэгдэлтийн үед Бээжин хотын хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хангах зорилгоор тус улсын Төрийн зөвлөл, Үндэсний хөгжил шинэчлэлийн хорооноос Хэбэй мужид шилжүүлэн ачих гурван газар бий болгохоор шийдвэрлэлээ.
Эдгээрийг Хэбэй мужийн Гао Бэйдень, Пингү Мафан, Ланфан Ванжуан зэрэг газар байгуулсан бөгөөд бусад мужаас ирж буй жимс, хүнсний ногоог Бээжин хот руу шууд шилжүүлэн ачих түр зуурын үйлчилгээг үзүүлэх зорилготой юм.
Дээрх гурван газрыг байгуулснаас хойш 12 мянган тонн жимс, хүнсний ногоог тээвэрлэн Бээжин хотод хүргээд байна. Үүнээс Пингү Мафаны шилжүүлэн ачих зогсоол энэ сарын 21- 27-ны өдрүүдэд 1602 тн жимс, хүнсний ногоог нийлүүлжээ.
Гао Бэйдень нь Бээжин, Хэбэй мужийн хилээс 30 км-т оршдог бөгөөд цар хүрээгээрээ хамгийн том юм. Тус төв 18-27-ны өдрийн хооронд 10 303 тн жимс, хүнсний ногоог нийлүүлээд байна.
Харин Ланфан Ванжуан нь Бээжин, Хэбэй мужийн хилээс 1.7 км-ийн зайд байрладаг бөгөөд 25-27-ны өдрүүдэд 5 тн жимс, хүнсний ногоо нийлүүлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.