Гар барих, бусдын биед хүрэх нь халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлнэ
Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэх, бусадтай гар барих, биед нь хүрэх зэрэг нь халдварт өртөх эрсдэлийг үүсгэдэг. Гарын ариун цэврийг сахиснаар олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлнэ. Тиймээс гараа сайтар савандаж угаах, эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглээрэй.