Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдлээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 4-ний байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдлээ. Эмнэлэгт 11 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, ХӨСҮТ-д 2 хүн, хөдөө орон нутагт 9 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.
