Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Эрхэм хүндэт нийслэлчүүддээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 381 жилийн ойн мэндийг дэвшүүлэхийн ялдамд эрүүл энх, саруул сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Тэртээ 1639 онд Халхын сайхан хангай, говь хосолсон Их, Бага Монгол уулсын дунд, эртнээс нааш рашааны увидастай гэгд
