Монголчууддаа 50%-ийн хөнгөлөлттэй үнээр үйлчилж эхэллээ...

Монголчууддаа 50%-ийн хөнгөлөлттэй үнээр үйлчилж эхэллээ...

"GYUL" Clinic & Academy

Солонгос улсын нийслэл Соүль хот "Каннам" дүүрэгт байрлах хамгийн ТОМ, хамгийн ҮНЭТЭЙ, хамгийн НЭР ХҮНД бүхий клиник...

Солонгос улс дахь Монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт “OLNODO.COM”- той хамтын ажиллагааны хүрээнд нийт Монголчууддаа 50%-ийн хөнгөлөлттэй үнээр үйлчилж эхэллээ...

“Гёль” Клиникийн “Хөмсөгний хэлбэр засах, тодруулан шивэх” мэс ажилбар :

Хүний хөмсөг гэдэг бол тухайн хүний нүүрний дүр төрхийг бүхэлд нь өөрчилж болох хамгийн чухал зүйлүүдийн нэг юм.

Иймд хөмсөгний хэлбэр засах, шивэх мэс ажилбарыг хийхдээ тухайн хүний гоо зүйн үнэлэмжийг харгалзан үзэж өөрийн хүсэл сонирхолд  нь нийцүүлэх хийх нь чухал юм.

Манай “Гёль” клиник нь хамгийн сүүлийн үеийн мэс ажилбарын арга технологи дундаас тухайн хүнд тохирох аргыг зөв сонгон хэрэглэж өөрийн мэт энгийн хэрнэ тансаг зохицол бүхий таны гадаад төрхийг дахин бүтээх болно.

Хөмсөг шивэх мэс ажилбарын TIP :

  • Мэдээ алдуулалт : Мэдээ алдуулах тосон түрхлэг ашиглана, 2 - 30 минут
  • Мэс ажилбарт зарцуулах цаг : 30минут – 1цаг
  • Эдгэрэх хугацаа : 7 хоног/Тав тогтон хууларч унах хугацаа/
  • Үр дүнгээ барих хугацаа : 1 – 2 жил

/Энгийн натурал хөмсөг/

/Будагтай хөмсөг, Будсан мэт тод хөмсөг/

/3D Хөмсөг/

/Эрэгтэй хөмсөг/

  

Сормуусны Контор буюу дээд доод хүрээ “Eye-Line” шивэх мэс ажилбар :

“Гёль” клиникийн Контор хүрээ буюу “I-Line” шивэх мэс ажилбарын хамгийн гол онцлог бол тод бөгөөд өтгөн сормуустай мэт харагдуулах үр дүнг гайхалтай сайн гаргахын зэрэгцээ тухайн хүнд байгаа сул, дутагдалтай зүйлүүдийг аль болох засах тал дээр төвлөрч ажилладаг явдал юм.

Сормуусны Контор буюу “Eye-Line” шивэх мэс ажилбарын TIP :

  • Мэдээ алдуулалт : Мэдээ алдуулах тосон түрхлэг ашиглана, 2 - 30 минут
  • Мэс ажилбарт зарцуулах цаг : 1 цаг
  • Эдгэрэх хугацаа : 7 хоног/Тав тогтон хууларч унах хугацаа/
  • Үр дүнгээ барих хугацаа : 2 - 5 жил

Уруулын хэлбэр засах, Тодруулах шивэх мэс ажилбар :

Манай “Гёль” клиникийн уруул шивэх үйлчилгээний хамгийн гол давуу тал бол хамгийн орчин үеийн дэвшилтэт төхөөрөмж ашиглан байгалийн гаралтай будагч бодисыг ашиглан маш жигд тараах байдлаар хийгддэг явдал юм.

Мөн уруулын арьсан давхарга маш нимгэн эмзэг байдаг тул үүнийгээ дагаар эрсдэл бас өндөр байдаг. Иймд энэхүү мэс ажилбарыг олон жил хийсэн туршлагатай чадвартай хүн гардан хийх нь маш чухал юм.

Уруулын өнгийг сэргээн шивэх мэс ажилбарт орсноор та үргэлж будсан мэт өнгөлөг сайхан уруултай харагдах боломжтой.  

Уруул шивэх мэс ажилбарын TIP :

  • Мэдээ алдуулалт : Мэдээ алдуулах тосон түрхлэг ашиглэнэ, 2 - 30 минут
  • Мэс ажилбарт зарцуулах цаг : 1 цаг 30 минут
  • Эдгэрэх хугацаа : 7 хоног/Тав тогтон хууларч унах хугацаа/
  • Үр дүнгээ барих хугацаа : 1 - 2 жил

(Уруулны өнгө сэргээх мэс ажилбар)

Духны хэлбэр засах, үс өтгөрүүлэн шивэх мэс ажилбар :

Хоёр талын шанаа хэсгийн үс бага, шингэн ургадаг хүмүүсийн хувьд духны хэлбэр дөрвөлжин хийгээд өргөн харагддаг. Энэ нь тухайн хүнийг наснаас нь хөгшин харагдуулдаг байна.

Тэгвэл манай “Гёль” клиникийн духны хэлбэр засах, үс өтгөрүүлэн шивэх үйлчилгээний тусламжтайгаар шанааны үс төрөлхийн мэт өтгөн харагдахын зэрэгцээ дух зөв хэлбэртэй гоёмсог харагдах боломжтой. Зориулалтын төхөөрөмж ашиглан уг мэс ажилбарыг хийх бөгөөд зөвхөн духны хэлбэр засаад зогсохгүй хуйхан дээрх элдэв халцархай шарх сорив  зэргийг төрөлхийн үстэй мэт харагдуулах байдлаар өөгүй далдлах боломжтой байдаг.

Энэхүү духны хэлбэр засах, үс өтгөрүүлэн шивэх мэс ажилбар нь харьцангуй том талбайд жигд хийгдэх шаардлагатай байдаг тул туршлагатай мэргэжлийн хүн хийх нь хамгаас чухал юм. 

Хийгдэх хэсгүүд :

  • Шанаа, зулай хэсгийн үс бага, шингэн ургадаг хэсэгт
  • Өргөн дух, “М” хэлбэрийн духны хэлбэрийг засах зорилгоор
  • Ил харагддаг хуйхны элдэв халцархай шарх сорив далдлах зорилгоор

Хуйхны шивээс мэс ажилбарын TIP :

  • Мэдээ алдуулалт : Мэдээ алдуулах тосон түрхлэг ашиглэнэ, 2 - 30 минут
  • Мэс ажилбарт зарцуулах цаг : 1 цаг
  • Эдгэрэх хугацаа : 7 хоног/Тав тогтон хууларч унах хугацаа/
  • Үр дүнгээ барих хугацаа : 1 – 1.5 жил

"GYUL" Academy : 

Олон жилийн түүхт “Гёль” Клиникийн дэргэдэх “Гёль” Академи

Нүүрний шивээс мэс ажилбарын мэргэжилтэн бэлтгэх мэргэжлийн сургалт

1 . Анхан шатны ерөнхий сургалт : 60н цаг /30 хоног/   

2. Дунд шатны мэргэжил дээшлүүлэх сургалт : 60 цаг /21 хоног/

3  Гүнзгий шатны мэргэшүүлэх сургалт : 60 цаг /21 хоног/

Онцлог давуу талууд :

  • Мэргэжлийн олон жилийн туршлагатай багш нар заана.
  • Нарийн мэргэжлийн “Гёль” клиник дээр онол практик хосолсон сургалт явагдана.
  • Албан ёсны сургалт дууссаны дараа тодорхой хугацаанд дагалдан хийлгэж дадлагажуулах бололцоотой.
  • Солонгос хэлний мэргэжлийн орчуулагчтай сургалт явагдана.

Төгсөгчид “Дэлхийн эрүүл мэндийн гоо зүйн мэргэжилтний холбоо” буюу “WMBPA”-ийн гишүүний үнэмлэх гардан авах болно...  

 

Хаяг байршил : Соүль хотын Каннам дүүрэг, Каннам гудамж 468(서울시 강남구 강남대로 468, 8층 역삼동 충립빌딩)

Утас : 02-1800-1116 Солонгос, 010-5314-4108 Монгол  

Веб сайт/Клиник/ : www.clinicgyul.com

Веб сайт/Академи/ : www.gyulacademy.com

 

 

 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

altantsetseg 2020-07-02 17:39:09
Ямар гоё юм бэ,