“Tesla” хамгийн үнэ цэнтэй автомашин үйлдвэрлэгч болжээ

“Tesla” хамгийн үнэ цэнтэй автомашин үйлдвэрлэгч болжээ

АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн хувьцааны ханш түүхэндээ байгаагүй өндөр хэмжээнд хүрснээр Японы “Tesla” компанийг гүйцэж, дэлхийн хамгийн үнэ цэнтэй автомашин үйлдвэрлэгч болжээ.

“Tesla” компанийн хувьцаа лхагва гарагт 1134 ам.долларт хүрснээр зах зээлийн үнэ цэн нь 209.47 тэрбум ам.доллар болсон нь “Toyota” компанийнхаас дөрвөн тэрбум ам.доллараар давсан байна.

Гэсэн хэдий ч “Toyota” компани өнгөрсөн онд “Tesla”-гаас ойролцоогоор 30 дахин олон автомашин худалдаалж, 10 дахин их ашиг олсон байна.

Хөрөнгө оруулагчид цахилгаан автомашиныг илүү ирээдүйтэй хэмээн үзэх болсонтой холбоотойгоор “Tesla” компанийн хувьцааны ханш 2020 оны эхнээс огцом нэмэгдэж эхэлжээ.

Калифорни муж улсад төвтэй “Tesla” компани олон жилийн турш алдагдал хүлээсний эцэст гурван улирал дараалан ашигтай ажилласан бөгөөд коронавирусний халдвар тархсаныг үл харгалзан энэ оны эхний гурван сард уг эрчээ хадгалсан байна.

Гэвч “Toyota” компани нь борлуулалтын хувьд томоохон төлөөлөгч хэвээр байна. Тус компани энэ оны гуравдугаар сард дууссан санхүүгийн жилд 10.46 сая тээврийн хэрэгсэл худалдаалж, 30.2 их наяд иений /281.2 тэрбум ам.доллар/ орлого олжээ.

Харин “Tesla” компанийн хувьд 2019 онд 24.6 тэрбум ам.долларын борлуулалт хийж, 367200 автомашин зах зээлд нийлүүлсэн байна.

Гэсэн хэдий ч хөрөнгө оруулагчид АНУ-ын фирмийн нөөц бололцоонд сэтгэл хангалуун байгаа бөгөөд цаашид цахилгаан автомашины зах зээлд давамгайлж чадна гэж үзэж байгаа ажээ.

“Tesla” компани бүтээгдэхүүний хүрээ, хүчин чадал, технологийн хувьд олон томоохон сорилттой тулгарч байна гэж “Jefferies” фирмийн шинжээчид үзжээ. Гэвч тус компанийн үнэ цэн АНУ-ын өрсөлдөгчид болох “General Motors”, “Ford” компанийнхыг давсан байна.

“Бид 2020 онд дор хаяж 500 мянган автомашин нийлүүлнэ” гэж “Tesla” компанийн тэргүүн Илон Маск мэдээлсэн бөгөөд тус компани коронавирусний цар тахал дэгдсэн энэ үед уг зорилтоо өөрчлөөгүй байгаа ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНХАУ-д төрийн албан тушаалтанд авлигын хэргээр ял оногдуулжээ 2020-07-02

АНУ-д өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ 2020-07-02

Таиландад ордон музей үнс болтлоо шатжээ 2020-07-02

Хонконгт шинэ хуулийн дагуу 300 гаруй жагсагчийг баривчилжээ 2020-07-02

Дэлхий даяар нэг өдрийн дотор 164 мянга орчим шинэ тохиолдол илэрчээ 2020-07-02

“Tesla” хамгийн үнэ цэнтэй автомашин үйлдвэрлэгч болжээ 2020-07-02

ОХУ-ын иргэдийн 78.03 хувь нь Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахыг дэмжлээ 2020-07-02

Хорио цээрийн дэглэмийг хоёр ч удаа зөрчсөн Шинэ Зеландын Эрүүл мэндийн сайд Дэвид Кларк албан тушаалаасаа огцорлоо 2020-07-02

Дэлхийн хэмжээнд 17 вакциныг туршиж байна 2020-07-02

Трампын гэр бүлийнхний тухай номыг хэвлүүлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгожээ 2020-07-02

Токиод 100 гаруй халдварын тохиолдол шинээр илэрсэн байх төлөвтэй байна 2020-07-02