Хорио цээрийн дэглэмийг хоёр ч удаа зөрчсөн Шинэ Зеландын Эрүүл мэндийн сайд Дэвид Кларк албан тушаалаасаа огцорлоо

Хорио цээрийн дэглэмийг хоёр ч удаа зөрчсөн Шинэ Зеландын Эрүүл мэндийн сайд Дэвид Кларк албан тушаалаасаа огцорлоо

 Коронавирусний цар тахалтай холбогдуулан тогтоосон хорио цээрийн дэглэмийг хоёр ч удаа зөрчсөн Шинэ Зеландын Эрүүл мэндийн сайд Дэвид Кларк албан тушаалаасаа огцорлоо гэж “Otago Daily Times” сонин мэдээлжээ.

Түүний огцрох хүсэлтийг Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн хүлээн авсан байна. Есдүгээр сарын 19-нд болох парламентын сонгууль хүртэл эрүүл мэндийн салбарыг Боловсролын сайд Крис Хипкинз хариуцах аж.

Гуравдугаар сарын 25-нд Шинэ Зеландад бүх нийтийн хорио цээрийн дэглэм тогтоосны дараа Дэвид Кларк тусгаарлах дэглэмийг хоёр ч удаа зөрчжээ. Тэрбээр цэцэрлэгт хүрээлэнд дугуйгаар зугаалж, наран шарлагын газар гэр бүлээрээ салхинд гарсан аж. Тухайн үед Шинэ Зеландын Ерөнхий сайд түүнийг огцруулаагүй бөгөөд хорио цээрийн дэглэмийг зөрчсөнийх нь төлөө хавсран хашиж байсан Сангийн сайдын туслахын албан тушаалаас чөлөөлж, сайд нарын танхим  дахь зэрэг зиндааг нь доошлуулсан байна.

Шинэ Зеландын бүх нутаг дэвсгэрт гуравдугаар сараас хойш хэрэгжиж байсан хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг тус улсын Засгийн газрын тэргүүн зургадугаар сарын 9-ний өдөр цуцалжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Таиландад ордон музей үнс болтлоо шатжээ 2020-07-02

Хонконгт шинэ хуулийн дагуу 300 гаруй жагсагчийг баривчилжээ 2020-07-02

Дэлхий даяар нэг өдрийн дотор 164 мянга орчим шинэ тохиолдол илэрчээ 2020-07-02

“Tesla” хамгийн үнэ цэнтэй автомашин үйлдвэрлэгч болжээ 2020-07-02

ОХУ-ын иргэдийн 78.03 хувь нь Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахыг дэмжлээ 2020-07-02

Хорио цээрийн дэглэмийг хоёр ч удаа зөрчсөн Шинэ Зеландын Эрүүл мэндийн сайд Дэвид Кларк албан тушаалаасаа огцорлоо 2020-07-02

Дэлхийн хэмжээнд 17 вакциныг туршиж байна 2020-07-02

Трампын гэр бүлийнхний тухай номыг хэвлүүлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгожээ 2020-07-02

Токиод 100 гаруй халдварын тохиолдол шинээр илэрсэн байх төлөвтэй байна 2020-07-02

Мексикт нэг хоногийн дотор коронавирусний халдварын улмаас 741 хүн нас барлаа 2020-07-02

Токиогийн дээгүүр солир нисэж өнгөрчээ 2020-07-02