Трампын гэр бүлийнхний тухай номыг хэвлүүлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгожээ

Трампын гэр бүлийнхний тухай номыг хэвлүүлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгожээ

Нью-Йорк муж улсын давж заалдах шатны шүүх АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зээ дүүгийн бичсэн номыг хэвлүүлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болголоо гэж “NBC” телевиз мэдээлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын зээ дүү Мэри Трамп “Хэтэрхий их ба хэзээ ч хангалттай биш: Миний гэр бүл дэлхийн хамгийн аюултай хүнийг хэрхэн бүтээсэн тухай" хэмээх ном бичсэн нь Трампын гэр бүлийн нууцыг дэлгэж магадгүй байгаа юм. Уг номыг долдугаар сарын сүүлчээр хэвлэн гаргахаар төлөвлөсөн боловч АНУ-ын Ерөнхийлөгчийн дүү Роберт Трамп болиулахыг оролдож байгаа бөгөөд Нью-Йорк муж улсын шүүхэд хандан нийтэд хэвлүүлэхийг хориглох хүсэлт гаргасан байна.   

Энэ долоо хоногийн эхээр Нью-Йоркийн Покепси хотын шүүх Роберт Трампын хүсэлтийг хангаж, уг номыг хэвлэхийг түр хугацаагаар хоригложээ. Гэвч энэ шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон бөгөөд шүүгч ингэхдээ “Simon and Schuster” хэвлэлийн газар хэдийнээ 75 мянган хувь хэвлэн гаргасныг харгалзан үзсэн аж.

Роберт Трамп шүүхэд хандахдаа 1990-ээд оны үед байгуулсан гэрээнд Мэри Трамп гэр бүлийнх нь тухай ямар нэг мэдээлэл задруулахгүй байх үүрэг хүлээснийг үндэслэсэн байна.  Энэ гэрээ нь өв залгамжлахтай холбоотой байжээ. Харин “Simon and Schuster” хэвлэлийн газрын төлөөлөгчид Мэри Трамп ийм гэрээнд гарын үсэг зурсан талаар мэдээгүй байсан гэж мэдэгдсэн байна. Тэд мөн номын зохиогч гэр бүлийнхэнтэйгээ байгуулсан гэрээг зөрчсөнийх нь төлөө хариуцлага хүлээх ёсгүй гэдгээ мэдэгджээ.

Мэри Трамп номондоо “The New York Times” сонины явуулсан мөрдөн шалгалтад оролцсон талаараа бичсэн гэж “The Daily Beast” цахим хуудас өмнө нь мэдээлжээ. Дональд Трамп татварын схемийн тусламжтайгаар эцэг Фред Трампынхаа үл хөдлөх хөрөнгийн бизнесээс одоогийн ханшаар тооцвол 400 сая гаруй амдоллар авсан гэж “The New York Times” сонинынхон мэдэгдэж байсан юм.

Мэри Трамп нь бага Фред Трампын охин юм. Тэрбээр согтууруулах ундаанд автсан байсан бөгөөд 1981 онд 42 насандаа зүрхний шигдээсээр нас барсан байна. “The Daily Beast” цахим хуудсанд мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгчийн зээ дүү номондоо Дональд болон Фред Трампыг эцгийнхээ үхэлд буруутгажээ. Мэри Трампын ном АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болохоос гурван сарын өмнө хэвлэгдэх төлөвтэй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Дэлхий даяар нэг өдрийн дотор 164 мянга орчим шинэ тохиолдол илэрчээ 2020-07-02

“Tesla” хамгийн үнэ цэнтэй автомашин үйлдвэрлэгч болжээ 2020-07-02

ОХУ-ын иргэдийн 78.03 хувь нь Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахыг дэмжлээ 2020-07-02

Хорио цээрийн дэглэмийг хоёр ч удаа зөрчсөн Шинэ Зеландын Эрүүл мэндийн сайд Дэвид Кларк албан тушаалаасаа огцорлоо 2020-07-02

Дэлхийн хэмжээнд 17 вакциныг туршиж байна 2020-07-02

Трампын гэр бүлийнхний тухай номыг хэвлүүлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгожээ 2020-07-02

Токиод 100 гаруй халдварын тохиолдол шинээр илэрсэн байх төлөвтэй байна 2020-07-02

Мексикт нэг хоногийн дотор коронавирусний халдварын улмаас 741 хүн нас барлаа 2020-07-02

Токиогийн дээгүүр солир нисэж өнгөрчээ 2020-07-02

“Apple” АНУ дахь дэлгүүрүүдээ дахин хаажээ 2020-07-02

"Pizza Hut" сүлжээ ресторан санхүүгийн хүндрэлийн улмаас дампуурч байгаагаа зарлалаа. 2020-07-02