“Брент” түүхий нефтийн үнэ нэг торх нь 43 ам.долларт хүрлээ
Лондонгийн “ICE” бирж дээрх “Брент” ангиллын түүхий нефтийн 9-р сард нийлүүлэх гэрээний үнэ 2.86 хувиар нэмэгдэж, нэг торх нь 43.23 ам.доллар болон өсөөд байгааг Тасс агентлаг дамжуулсан байна.
“Брент” маркийн түүхий нефтийн үнэ 43 ам.долларыг давсан үйл явдал үүнээс өмнө өнгөрсөн жилийн 6-р сард тохиож байсан юм. Үүнээс гадна “Баруун Техас” ангиллын түүхийн нефтийн 9-р сард нийлүүлэх гэрээний үнэ 2.03 хувиар нэмэгдэж, 40.63 ам.доллар болж, мөн л өсжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.