Япон: “N700S” хурдны шинэ галт тэрэг газар хөдлөлтийн үеэр аяллаа хэвийн үргэлжлүүлнэ

Япон: “N700S” хурдны шинэ галт тэрэг газар хөдлөлтийн үеэр аяллаа хэвийн үргэлжлүүлнэ

07-р сарын 01-ээс үйлчилгээнд явж эхэлсэн “N700S” хурдны шинэ галт тэрэг Японы нийслэл Токио болон төвийн бүсэд байрладаг Осака хотын хооронд иргэд, зорчигчдыг тээвэрлэж байна. Тус суман галт тэрэг нь 360 км цаг хүртэл  хурдлах чадавхтай, дэлхийн хамгийн хурдны галт тэрэгний нэгээр нэрлэгдэж байгаа юм. Ердийн үед энэхүү галт тэрэг нь 285 км цагийн хурдтай зорчино.  

N700S” нь газар хөдлөлтийн үеэр ч иргэд, зорчигчдыг зөөвөрлөх  давуу талаараа өмнөх загваруудаасаа ялгарч байна. Тус галт тэргийг анхандаа 2020 оны Токиогийн олимпын үеэр ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан юм. Гэвч шинэ коронавирусний тархалтын улмаас Токиогийн зуны олимпыг 2021 онд зохион байгуулахаар хойшлуулаад байгаа.

Сонирхуулахад, дэлхийн хамгийн анхны хурдны галт тэрэгний шугам Япон улсад, тэр дундаа Токио болон Осака хотын хооронд тавигдаж байжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“COVID-19” халдварын тохиолдлын тоо 10 сая 984 мянга давж, эдгэрсэн хүний тоо 6 сая 140 мянгад хүрлээ. 2020-07-03

АНУ БНХАУ-ын Өмнөд Хятадын тэнгист цэргийн сургуулилт хийх шийдвэр сэтгэл түгшээж байгааг илэрхийлжээ. 2020-07-03

ДЭМБ Өмнөд Африкт халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж буйг анхаарууллаа 2020-07-03

Хятадад автомашины борлуулалт сүүлийн гурван сард дарааллан өсөв 2020-07-03

“Брент” түүхий нефтийн үнэ нэг торх нь 43 ам.долларт хүрлээ 2020-07-03

Япон: “N700S” хурдны шинэ галт тэрэг газар хөдлөлтийн үеэр аяллаа хэвийн үргэлжлүүлнэ 2020-07-03

В.Путин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулсан ажлын хэсэгтэй уулзана 2020-07-03

Токиод өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо хоёр өдөр дараалан 100 давлаа 2020-07-03

Ботсванад олон зуун заан үл мэдэгдэх шалтгаанаар үхжээ 2020-07-03

Япон К.Гоныг зугтахад тусалсан хүмүүсийг шилжүүлэн авах хүсэлт гаргажээ 2020-07-03

Монгол Улс ШХАБ-ын гишүүн болох шийдвэр гаргавал ОХУ дэмжинэ 2020-07-03