Kоронавирус Испаниас гаралтай гэсэн хачирхалтай дүгнэлт гаргажээ.

Kоронавирус Испаниас гаралтай гэсэн хачирхалтай дүгнэлт гаргажээ.

БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны судалгаагаар коронавируст халдвар Испаниас гаралтай гэсэн хачирхалтай дүгнэлт гаргажээ.

Учир нь Испанийн бохир усны шугам болон хаягдал усыг шинжлэхэд коронавирус 2019 оны гуравдугаар сард агуулагдсан болохыг тогтоосон байна.

Улмаар цар тахал болох хэмжээнд хараахан хүрээгүй байхдаа Испаниар аялсан Ази жуулчдад халдаж, дараа нь БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хот дахь захад зөөвөрлөгдсөн гэх дүгнэлт гаргажээ.

Одоогоор БНХАУ-ын дээрх судалгааг хамгийн сүүлийн баталгаатай судалгаа гэж хэлэх хараахан боломжгүй.

Өнгөрсөн долоо хоногт ДЭМБ-ын тусгай баг коронавирусний гарал үүслийг тогтоох зорилгоор Хятад руу явсан юм.

ДЭМБ дээрх багийн мэдээллийг нэгтгэн тайлан боловсруулж дэлхий дахинд танилцуулах учиртай.
 

Эх сурвалж: Yahoo News

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.