Монгол Улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болох хүсэлтэй бол бүх талаар дэмжинэ
ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов “ТАСС” агентлагт өгсөн ярилцлагадаа “Хэрэв Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэх шийдвэр гаргасан ОХУ бүх талаар дэмжихэд бэлэн” гэж мэдэгджээ.
Тэрбээр цааш ярихдаа “Монгол Улс дотооддоо ШХАБ-д элсэх нь хэр зэрэг зохистой вэ гэдэг талаар нухацтай хэлэлцэж байна. Үүнийг дэмжих нэг хэсэг байхад, дэмжихгүй нэг хэсэг ч байна. Би Монгол нөхдийнхөө сонголтод нөлөөлөх ямар ч бодолгүй байна. Хэрэв үнэхээр элсэх шийдвэр гаргавал ОХУ-аас дэмжиж ажиллана” гэж Игорь Моргулов ярьжээ.
Одоогийн байдлаар Монгол Улс ШХАБ-ын ажиглагч орон. Тус улс 2004 онд ажиглагчийн статустай болсон бөгөөд энэ статустай болсон анхны улс юм.
Эх сурвалж: TASS
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.