Их Британид иргэдийг орой, үдшийн цагаар гадуур гарахыг зөвшөөрчээ
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад хөл хориог сулруулах алхмыг авсаар байна. Тус улсад үсчин, кино театр болон зоогийн газар, баарыг нээх зөвшөөрөл өгчээ. Гэхдээ Их Британийн эрүүл мэндийн албаныхан засгийн газрын энэ шийдвэр нь тийм ч оновчтой бус, халдварын тохиолдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэдгийг анхааруулжээ. Иргэдийг олон нийтийн газраар зочлохдоо бусадтай зайнаас харилцахыг уриалж байна.
Ташрамд дурдахад, Их Британийн эрүүл мэндийн салбарын албан хаагчдад талархал илэрхийлж, түүхт барилгуудын гадна талыг цэнхэр өнгөөр гэрэлтүүлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.