Коронавирусийн талаар ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ тараасан этгээдүүдийг баривчиллаа
Малайзын цагдаагийн газар титэмт вирус буюу коронавирусийн талаар нийгэмд буруу ташаа мэдээлэл тарааж, олон нийтийг айдаст автуулсан дөрвөн этгээдийг баривчилжээ.
Дээрх дөрвөн этгээдийн нэг нь 49 настай чөлөөт сэтгүүлч, хоёр нь 25-30 насны эмийн сангийн жор баригч, нэг нь 24 настай оюутан байсан аж.
Малайзын Харилцаа холбооны зохицуулах хороо твиттер болон фейсбүүк орчинд хяналт тавьсны үр дүнд нэгдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд илт худал, ташаа мэдээлэл тараасан болохыг тогтоож хууль, хяналтын байгууллагад шилжүүлжээ.
Тус улсын хуулиар дээрх этгээд тус бүрд нь 12.3 мянган ам.долларын торгууль, эсвэл нэг жилийн хорих ял хүлээж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.