Коронавирус: ДЭМБ-ын онцгой байдлын хороо Шуурхай хурал зарлалаа

Коронавирус: ДЭМБ-ын онцгой байдлын хороо Шуурхай хурал зарлалаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын онцгой байдлын хороо өнөөдөр Женевийн цагаар 13.30 цагт (Улаанбаатарын цагаар 20:30 цагт) дахин шуурхай хурал хийхээр болжээ.

Хуралдаанаар шинэ төрлийн 2019-nCoV коронавирусийн халдварын дэгдэлт эрүүл мэндийн салбарын олон улсын хэмжээний онцгой байдал мөн эсэхийг тодорхойлох аж.

ДЭМБ-ын онцгой байдлын хороо энэ асуудлаар анх өнгөрсөн долоо хоногт хуралдаж байсан ба тухайн үед халдварыг олон улсын хэмжээний онцгой байдал гэж үзэхэд эрт байна гэж үзсэн юм.

ДЭМБ дэлхийн улс орнуудын эрх баригчдад Хятад улсад анх дэгдсэн коронавирусийн халдвар “тээвэрлэгдэн” тархах тохиолдол гарах болзошгүй нөхцөл байдалд бэлэн байхыг зөвлөж байна. Энэ тохиолдолд хэрхэх талаар зөвлөмжийг тус байгууллага гаргаад байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, коронавирусээр халдварласан хүний тоо 7892 хүрч, 170 хүн нас баржээ. Төвдийн өөртөө засах оронд бүртгэгдээд байсан сэжигтэй тохиолдол батлагдсанаар БНХАУ-ын бүх 31 мужид энэ вирусийн халдвар тархлаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.