Айко гүнж Аса аваргыг шүтдэг
Хааны гэр бүлд Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү ояката тайлбар хийсэн байна. Гэхдээ Айко гүнж бол тайлбар сонсох хэрэггүй, сүмо бөхийг сайн мэддэг бөгөөд манай их аварга Асашёорюүг шүтэн биширдэг.
Айко хамгийн анх 4 настай байхдаа 2006 оны Намрын тэмцээнийг үзсэн. Дараа нь 2007 оны Намрын тэмцээнийг үзэж, энэ удаад гурав дахь удаагаа Кокүгикан ордонд ирж байгаа нь энэ юм.
Хааны ордны нэгэн ажилтан “Айко гүнж цэцэрлэгт байхаасаа сүмод дуртай байсан. Аавтайгаа барилдаж тоглон, бөхчүүдийн мөнгө авахдаа гараа дохидог хөдөлгөөнийг дуурайн тоглодог байлаа. Сүмочдын нэрээс гадна уугуул нутгийг нь ч сайн мэддэг. Хөдөө орон нутгаар явахдаа “Танайх чинь тэр бөхийн төрсөн нутаг биз дээ” гэж асуудаг байсан” гэж ярьжээ.Тэмцээнтэй үед цэцэрлэгээс харьж ирээд зурагтаа асааж, макүшитагийн барилдаанаас эхлээд бүгдийг нь үзээд суучихдаг байсан гэнэ. Ялангуяа Асашёорюү, Котомицүки хоёрын барилдааныг шимтэн үздэг. Асашёорюүг монголоор “Дагвадорж” гэж хэлдэг байжээ.
2007 оны долоодугаар сард ханхүү Монголд айлчлах үед Айко гүнж Асашёорюүгийн аав, ээжтэй уулзаж байв.
Айко гүнж одоо ямар бөхийг дэмждэг нь тодорхойгүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.