Хятад руу хийх нислэгээ зогсоогоод буй компаниуд
Хятад улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбогдуулан дэлхийн даяар хэд хэдэн иргэний агаарын тээврийн компаниуд тус улс руу хийх нислэгээ түр зогсоогоод байна.
Одоогийн байдлаар дараах компаниуд албан ёсоор МЭДЭГДЭЛ хийжээ.
- Германы Lufthansa
- Австрийн “Austrian Airlines”
- ОХУ-ын “Azur air”, “iFly”, “Nordwind”, "Аэрофлот", “S7” компаниуд захиалсан тийзээ буцаан өгөхийг санал болгосон бол "Уральские авиалинии" Хайнань руу хийх захиалгат нислэгээ түр зогсоогоод байна.
- Вьетнам улс Ухань хотын чиглэлийн агаарын харилцаа холбоогоо зогсоосон.
- Индонезийн “Lion Air”
- Британийн “British Airways”
- Финландын “Finnair”
- Сингапурын “Scoot” /Ухань/
- Казахстан, Гүрж гуравдугаар сарын 29-ныг хүртэл хязгаарлалт тогтов
- Украины олон улсын агаарын тээврийн компани
- Таиландын “Thai Air Asia” /Ухань/
- Малайзын “”Airasia” /Ухань/
- Японы “All Nippon Airways” /Ухань/
- Өмнөд Солонгосын “Korean Air Lines” /Ухань/
- Испанийн “Iberia” /Шанхай/
- Канадын “Air Canada”
- Энэтхэгийн “Air India” /Шанхай/
- АНУ-ын American Airlines /Шанхай, Бээжин/, “United Airlines”
- Швейцарын “Swiss Air Lines”
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.